МСБХ-ны Үндэсний Дээд лигийн тэмцээн эхлээд удаагүй байгаа ч талбайн гадна, дотор ч тун өрсөлдөөнтэй, халуухан өрнөж байна. Солилцоо наймааны цонх дуусах болоогүй байгаа тул багуудын мэдүүлэг бараг өдөр бүр өөрчлөгдөж байна. Эхний шатанд нэг багийн төлөө тоглосон тамирчин дараагийн тойрогт өөр багийн төлөө талбайд гарах явдал ч гарч байгаа.
Энэ удаа Дээд лигийн хамгийн сүүлийн том шуугиан яриаг хүргэхэд Эрдэнэтийн Уурхайчид багийн од Тунгалагийн Санчир багаа сольж магадгүй болжээ. Түүнийг авахаар Налайхын Бизон баг бүх бэлтгэлээ хангаад байгаа гэнэ. Т.Санчирын хувьд Дээд лигийн энэ улирлын эхний хоёр тоглолтод сэлгээнээс гарч тоглосон. IHC Apes-тай хийсэн эхний тоглолтод 19 оноо авсан тэрээр тоглолтын дараа "Бэлтгэл бүрэн ханаагүй байна" гэж ярьж байсан билээ. Өчигдөр болсон Бишрэлт Металлтай хийсэн тоглолтыг Т.Санчир 3 оноо, 4 самбар гэсэн үзүүлэлттэй дуусгажээ.
Монголын хамгийн олон фэнтэй тамирчны нэг Т.Санчир багаа үнэхээр солих бол Бизон багийн фэнүүдийн тоо эрс өсөх нь гарцаагүй.
Сэтгэгдэл ( 0 )