Дээд лиг: Завхан Brothers - Улаанбаатар TLG 90: 106

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 11 сарын 08

МСБХ-ны Дээд лигийн 2023/2024 оны улирлын тоглолтууд 11 дүгээр сарын 3-нд UG аренад эхэлсэн билээ. Тэмцээнд эрэгтэй 13, эмэгтэй 6 баг өрсөлдөж байна. Өнөөдрийн эхний тоглолт Сэлэнгийн Бодонгууд Налаых Бизон багийг ялсан. Хоёрдахь тоглолтод Завхан Brothers, Улаанбаатар TLG багууд өрсөлдлөө. Завханы баг 1 ялалттай байгаа бол Улаанбаатар 1 ялж, 1 ялагдаад байв. TLG баг ялснаар 2 ялалттай боллоо.

Завхан Brothers - Улаанбаатар TLG 90 : 106 (28:32, 18:13, 31:27, 13:34)

Завхан Brothers – М.Баасандорж (18 оноо), У.Чингүүн (9 оноо), Л.Авирмэд (5 оноо), Бенсон Кейт (3 оноо), Б.Төгөлдөр гараа: А.Ган-Эрдэнэ (23 оноо), Ц.Батзаяа (14 оноо + 10 сам), Э.Агваанданзанням (7 оноо), С.Мөнхбаатар (6 оноо), Б.Энх-Амгалан  (5 оноо + 6 сам + 5 дам), Г.Барсболд.

Улаанбаатар TLG – Харрис (32 оноо + 10 сам + 7 дам), С.Өрнүүнбилэг (18 оноо + 11 сам), Э.Ирмүүн (14 оноо + 10 сам), М.Төгөлдөр (11 оноо), О.Цэлмэг (8 оноо) гараа: Э.Цэвэлдорж (8 оноо + 5 сам), Б.Ган-Эрдэнэ (5 оноо), Г.Билгүүн (4 оноо), С.Тулга (4 оноо), З.Энх-Учрал (2 оноо), Э.Хосбаяр, Б.Батлхагва,  Г.Мандахбаяр.

Тоглолтын дараахь хэвлэлийн хурал дээр ялагч багийн дасгалжуулагч С.Тулга “Өрсөлдөгчийнхөө тоглолтыг үзэж, судалсан. Орж задалдаг, алсаас шиддэг солонгос стильтэй баг байлаа. Ингээд хамгаалах тактикаа бэлтгэсэн. Ялна гэдэгтээ итгэлтэй байсан. Өнөөдөр манай 12 тоглогч оноо авлаа. Монголын лигт гадаад дасгалжуулагч нарын тулаан болж байна. Монголд сагсан бөмбөг хөгжиж байна” гэж ярилаа.

11-р сарын 9

15:40 Ulaanbaatar Amazons - MON PON

18:10 Хасын Хүлэгүүд - Mongolians Basketball

20:40 IHC Apes - Өмнөговь Ёлууд

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top