Спорт сонирхогчдын хүсэн хүлээж байсан МСБХ-ны Үндэсний Дээд лиг товлосон ёсоороо 11 дүгээр сарын 3-нд UG аренад эхэллээ. 2022/2023 улирал маш олон онцлогтой явагдах болно.
Юуны өмнө эрэгтэй 13, эмэгтэй 6 баг Аваргын Цом, бөгжний төлөө өрсөлдөнө гэдгийг хэлэх хэрэгтэй. Хашир туршлагатай томчууд, шинэ залуу багуудын гал гарсан өрсөлдөөн биднийг хүлээж байна. Эрэгтэй 13 багийн найм нь гадаадын мэргэжилтэн дасгалжуулагчтай. Хоёр тойрог тоглоод хүснэгтийн доод багууд Хөгжлийн лигийн дээд багуудтай плей-офф тоглох болно.
Эмэгтэй багууд: Ulaanbaatar Amazons, Хасын Хүлэгүүд, Ховд-Чандмань, Аравт, Монпон, M Winx.
Эрэгтэй багууд: Өмнөговь Ёлууд, Хасын Хүлэгүүд, Erdenet Miners, Налайх Бизон, IHC Apes, ШУТИС Акулууд, Mongolians Basketball, BCH Garid, Тэнүүн Өлзий Металл, Brothers Basketball, Ulaanbaatar Tlg, Darkhan United, Selenge Bodons.
Үндэсний Дээд лигийн нээлтийн ёслолын үеэр өнгөрсөн улирлын аварга “Эрдэнэт Майнерс”, “Улаанбаатар Амазонс” багууд Аваргын бөгжөө гардан авлаа. Аваргын бөгж нь 925-ын сорьцтой цэвэр мөнгөөр хийгдэж, алтаар бүрсэн, Swarovski шигтгээтэй, нийт 27 грамм жинтэй, бөгж дээр Үндэсний лигийн Аваргын цомын дүрслэл, Аварга багийн нэр, тоглогчийн нэр, хувийн дугаарыг сийлжээ.
2022/2023 улирлын нээлтийн тоглолтод эмэгтэй Хасын Хүлэгүүд - Улаанбаатар Амазонс багууд өрсөлдөж, Хасын Хүлэгүүд 70-68 яллаа. Тоглолтын шилдгээр тус багийн Б.Ариунцэцэг 21 оноо, 10 самбараар тодорсон.
Нээлтийн өдрийн оргил тоглолтод Налайх Бизон баг Хасын Хүлэгүүдийг 91-70 ялж, энэ улирлын анхны ялалтаа авсан. Тоглолтын шилдгээр Налайх Бизон багийн тоглогч Э.Тулга шалгарсан юм.
Хоёр ихрийн тулаан спорт сонирхогчдын анхаарлыг гойд татаж, энэ удаад Э.Тулга илүүрхсэн.
Э.Тулга (Налайх Бизон) - 13 оноо, 4 самбар, 2 о/дам
Э.Түшиг (Хасын Хүлэгүүд) - 6 оноо 1 самбар
Үндэсний Дээд лигийн амралтын өдрийн хуваарь
11-р сарын 4
13:40 Ulaanbaatar Tlg – Mongolians Basketball
16:10 Selenge Bodons - ШУТИС Акулууд
18:40 Erdenet Miners - IHC Apes
11-р сарын 5
13:40 Ховд – Аравт
16:10 Darkhan United - Өмнөговь Ёлууд
18:40 BCH Garid - Тэнүүн Өлзий Металл
Сэтгэгдэл ( 0 )