Туркийн бөхчүүд Nike-тай гэрээ байгууллаа

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 23

Туркийн бөхийн холбоо дэлхийн спорт хувцасны том брэнд Nike компанитай хамтран ажиллах гэрээ байгууллаа. Ивээн тэтгэх саналыг Nike компани гаргасан бөгөөд энэ улирлаас эхлэн эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөх, сонгомол барилдааны шигшээ багийг хувцас хэрэглэлээр хангах юм.

Гэрээнд Туркийн бөхийн холбооны тэргүүн Череф Эроглу, Nike компанийн төлөөлөгч  Чихан Ашикгёз нар гарын үсэг зуржээ.

Ёслолын дараа Череф Эроглу “Би холбооны тэргүүн болоод тамирчдад хэзээ ч дургүй хувцсыг нь хүчээр өмсгөхгүй гэж хэлж байсан. Nike брэндийг бүгд мэднэ. Гэрээ ёсоор манай шигшээ багийн 220 гишүүн энэ брэндээр гангарна. Манай холбооноос ямар ч мөнгө төлөхгүй. Бид ивээн тэтгэгчдийг аль болох татах, хамтран ажиллах бодолтой. Улсаас өгсөн төсвийн мөнгийг ивээн тэтгэгчдийн хөрөнгийг амжилттай хослуулан, ашиглах нь манай зорилго” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top