С.Цэрэнчимэдийн сарын зайтай 2 дахь алтан медаль

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 26

2022 оны нэгдүгээр сарын сүүлээр ОХУ-ын Красноярск хотод болсон Иван Ярыгиний тэмцээнд аваргалсан ДАШТ-ий алт, мөнгөн медальт, гавьяат тамирчин Сүхээгийн Цэрэнчимэд 62 кг-ын жинд Стамбулын дэвжээнд бахдам сайхан түрүүлж Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүлэв. С.Цэрэнчимэд түрүүлэх түрүүлэхдээ жингийнхээ ихэнх шилдгүүдийг бүгдийг нь цэвэр ялсан.

Тодруулбал, 1/8 шигшээ барилдаанд “Токио-2020” олимпийн наадмын хүрэл, ДАШТ-ий нэг алт, гурван хүрэл, хошой хүрэл медальт Болгарын Тайбе Юсейнийг, шөвгийн наймд Рио-2016” олимпийн наадмын хүрэл медальт Энэтхэгийн Сакши Маликийг тус бүр цэвэр дарж, хагас шигшээд Африк тивийн анхны олимпийн медальт бөх, ДАШТ-ий мөнгөн медальт Тунисын Марва Амриг 12:1, шигшээ барилдаанд өсвөр үеийн дэлхийн аварга, залуучууд болон 23 хүртэлх насны ДАШТ-ий мөнгөн медальт АНУ-ын Мэсей Килтийг 12:0 гэсэн оноогоор цэвэр  цэвэр яллаа. Тэрбээр сарын өмнө нь Красноярскт Сэм авгын бөхтэй мөн л шигшээд таарахад оноогоор цэвэр ялж байв.

Түүний жинд түрүүлэх өндөр магадлалтай бөхчүүдийн нэгээр зүй ёсоор нэрлэгдэж байсан Токиогийн олимпийн мөнгөн медальт, дэлхийн хошой аварга Кыргызстаны Айсулу Тыныбекова шөвгийн 16-гийн барилдаанд Бразилын Лаис Нунес Де Оливейрагаас ганц ч оноо салгаж чадалгүй 0:8-аар ялагджээ.

Сонирхуулахад, өнөөдөр медаль хүртсэн манай хоёр тамирчны шагналыг Стамбул хотод суугаа Монгол Улсын ерөнхий консул Ш.Хишигсүрэн гардуулан өгсөн юм.

Монголын чөлөөт бөхийн холбоо

57 кг.

1. Эвелина Николова (Болгар).

2. Х.Болортуяа (Монгол).

3. Вероника Чумикова (ОХУ), Ирина Курочкина (Беларусь)

62 кг.

1. С.Цэрэнчимэд (Монгол).

2. Мейси Килти (АНУ).

3. Светлана Липатова (ОХУ), Мара Амри (Тунис)

68 кг.

1. Блессинг Обородуду (Нигер).

2. Мээрим Жуманазарова (Кыргызстан).

3. Адела Хазликова (Чех), Ханум Велиева (ОХУ).

76 кг.

1. Айпери Медет Кызы (Кыргызстан).

2. Мартина Куэнц (Австри). 

3. Франси Радельт (Герман), Гульмарал Еркебаева (Казахстан).

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
УБМАН(202.21.117.2) 2022 оны 02 сарын 28

Амьдралд нь хэрэгтэй юм даа улам хичээгээрэй. Насны бөгсөнд хэдэн цаас ь хаа юм дээ

0  |  0
Иргэд(202.126.89.85) 2022 оны 02 сарын 27

Үзэх юмсаан.үзэх юмсан

0  |  0
Зочин(66.181.179.95) 2022 оны 02 сарын 26

Ганц алт туугаа л биз, суртэй ш дээ, челеет ямар дэлхийн спорт уу

0  |  0
Рх(192.82.76.1) 2022 оны 02 сарын 28

П.Орхон буцаж ирэлтгүй сайжирчихжээ. Парис-2024 олимпод Б.Хонгорзул Чимэдээ Орхон 3ын хэн нь 62 кг-д явах бол...алаан гарах нь ээ

1  |  0
Top