Монголын анхны цахилгаан машины дээжийг МҮОХ-нд бэлэглэлээ

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 27

Монгол хүний оюун санаа, инновацад түшиглэн бүтээсэн, цахилгаан болон нарны эрчим хүчээр ажилладаг автомашиныг танилцуулах ёслолын ажиллагаа боллоо.

“Барс Моторс” компани анхны автомашины төсөл “MOZO”-г гурван жилийн өмнө Монголд танилцуулж байсан бөгөөд тус машин Монголын хатуу ширүүн нөхцөлд амжилттай туршигдаж батлагдсан учир энэ удаад цахилгаан машины шинэ загвар “HERO”-г хэрэглэгчдэд санал болгож байгаа юм.

“Барс Моторс” компани нийгмийн хариуцлагын хүрээнд цахилгаан автомашиныхаа дээж болох 0001 дугаартай машиныг МҮОХ-нд бэлэг болгон гардуулж өглөө. Тус компани цаашид Монголын спорт, олимпизмыг хөгжүүлэхийн төлөө бүхий л талаар хамтран ажиллахаа энэ үеэр илэрхийлэв.

Монголд үйлдвэрлэсэн цахилгаан автомашиныг “Бээжин-2022” олимпын наадмын оролцогч, цанын ОУХМ Б.Ачбадрах унан орж, олон нийтэд анхлан танилцуулсан юм.

100 км/цагийн хурдтай “HERO” автомашин нэг удаагийн цэнэглэлтээр 300 хүртэл км зайг туулах боломжтой. Энэхүү машин нь гэрийн нөхцөлд 220В цахилгааны хүчин чадлаар 8-9 цаг цэнэглэх бол 380В хүчин чадлаар ердөө 40 минутад цэнэглэдэг. Дөрвөн хүний суудалтай, дунд оврын жийп машины анхны худалдан авагчдын нэг нь Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дэлхийн аварга, олимпын мөнгөн медальт боксчин П.Сэрдамба болсон байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Made in China(66.181.186.43) 2022 оны 02 сарын 27

Fucking Chinese Vehicle

2  |  0
Top