Начин цолны хүндэтгэлийн барилдаанд Гарди М.Бадарч түрүүллээ

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 28

"Бизкон аудит" ХХК-ний 20 жилийн ойд зориулсан "Монгол улсын начин цолны хүндэтгэл" Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, “Алдар” СХ, “Нутгийн буян” групп, “Бөхбилэгт“ дэвжээний бөх, улсын гарди М.Бадарч түрүүлж, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, “Алдар” СХ, “Атар трейд” ХХК, “Таван –Хан” дэвжээний бөх, улсын харцага Б.Орхонбаяр үзүүрлэв.

Их шөвөгт Ховд аймгийн Чандмань сумын харьяат, “Хилчин” СХ, “Нью Прогресс” групп, “Ховд” дэвжээний бөх, улсын заан Б.Пүрэвсайхан, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, “Алдар” СХ, "Монтед" констракшн, “Ховд” дэвжээний бөх улсын харцага Б.Бат-Өлзий нар шалгарлаа.

Дунд шөвгийн наймд улсын заан Д.Анар, улсын харцага Ц.Мөнхбаяр, улсын начин Ч.Батчулуун, Б.Хишигбаатар нар үлдэв.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top