ОУХМ Х.Болортуяа мөнгөн медаль хүртлээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 02 сарын 28

ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир, техник спорт хорооны тамирчин, ОУХМ Х.Болортуяа “Дэлхийн чансааны оноо олгох Яшар Догу, Вэхби Эмре, Хамит Капланы нэрэмжит бөхийн төрлүүдийн олон улсын тэмцээн”-ийн чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд мөнгөн медаль хүртлээ.

Тэмцээн энэ сарын 24-27-ны өдрүүдэд Турк улсын Стамбул хотноо зохион байгуулагдсан юм гэж ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник спорт хорооноос мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top