АНУ-ын коллежийн “NAIG” дивизионд гурван монгол залуу барилдана

2022 оны 03 сарын 03

Чөлөөт бөхийн эх орон АНУ-ын их, дээд сургууль, коллежийн “NAIA” дивизионы аварга шалгаруулах тэмцээн 2022 оны гуравдугаар сарын 4-5-нд Канзас мужийн Вичита хотод болно.

Тус тэмцээнд АНУ-ын Невраска мужин Грит хотын “Доан” их сургуульд сурдаг гурван монгол залуу барилдана.

Тэд спортын мастер Цэрмаагийн Чингэс (71.2 кг), Болдмаагийн Бат-Эрдэнэ (63.9 кг), Батхишигийн Одгэрэл (130 кг) нар юм. Б.Бат-Эрдэнийн хувьд 2020, 2021 онд тус тэмцээнд дараалан түрүүлж байв.

Сонирхуулахад, спортын мастер Ц.Цогтбаяр тус сургуульд туслах дасгалжуулагчаар ажилладаг.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.179.95) 2022 оны 03 сарын 07

Сайндаа ч биш байх аа, АНУ-д, ер нь хаа сайгуй бех барилдах хун цеерсен ш дээ, одоо тэгээд бехийн хэрэг ч гэж юу байх билээ

0  |  0
Top