Сургуулийн хоол үйлдвэрлэлийн орчинг шинэчилнэ

М.Жавзмаа | Zindaa.mn
2022 оны 03 сарын 21

БШУЯ, БНСУ-ын Олон Улсын Хамтын Ажиллагааны байгууллага /KOICA/-тай хамтран “Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний орчныг сайжруулах, чадавхыг бэхжүүлэх” төслийг 2022-2025 онд хэрэгжүүлэх гэж байна.

Төслийн хүрээнд 2 том зорилтыг дэвшүүлсэн.

Үүнд:

  • БШУЯ-ны харьяа хоол үйлдвэрлэл, үйлчилгээний ажилтны чадавхыг бэхжүүлэх төв ШУТИС-ийг түшиглэн байгуулагдаж хоолзүйчийг мэргэшүүлэх, хоолны газрын ажилчдыг чадавхжуулах
  • Нийслэлийн дүүрэг бүрд нэг сургуулийг стандартын шаардлагад нийцсэн, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний орчин нөхцөлийг хангасан жишиг сургууль болгох юм.

Дүүрэг болгоноос сонгогдсон ЕБС-иудад КОЙКА-гаас томилогдсон судалгааны баг гуравдугаар сарын 14-нөөс 24-ний хооронд ажиллаж, санал дүгнэлтээ боловсруулж байна.

Төслийн үр дүнд:

  • ЕБС-ийн сурагчид стандартын шаардлагад нийцсэн орчинд үйлдвэрлэсэн үдийн хоолоор үйлчлүүлэх,
  • Суралцагч, эцэг эх асран хамгаалагч, багш, ажилчид, хүнс, ханган нийлүүлэгчид, хоол хүнсний худалдаа эрхлэгчдэд хоол шим тэжээлийн боловсрол олгоход үнэтэй хувь нэмэр оруулах юм.

Эх сурвалж: Боловсрол, шинжлэх ухааны яам 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top