Сургуулийн хоол үйлдвэрлэлийн орчныг сайжруулах төсөл хэрэгжүүлнэ

М.Жавзмаа | Zindaa.mn
2022 оны 03 сарын 25

“Монгол улсын ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний орчныг сайжруулах, чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг БШУЯ, Койка байгууллагатай хамтран хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд КОЙКА-гийн төлөөлөгчид гуравдугаар сарын 14-24-ний өдрүүдэд манай улсад ажиллаж судалгаа хийлээ. Судалгааны дүгнэлтэд үндэслэн 2022 оноос эхлэн 5 жилийн хугацаанд 8 сая ам.долларын санхүүжилттэй төсөл эхлүүлэх юм.

Ингэснээр нийслэлийн 10 сургуульд
 

  • Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний орчныг сайжруулах, сургуулиудын хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд дагаж мөрдөх удирдамж боловсруулах
     
  • Сургуулийн хоол үйлдвэрлэлийн салбарын чадавхыг бэхжүүлэх төв байгуулах, төвийн үйл ажиллагааны үндэс суурийг бүрдүүлэх 
     
  • Сургуулийн хоол үйлдвэрлэлийн салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, оролцогч талуудын ойлголтыг дээшлүүлэх зэрэг ажлуудыг хэрэгжүүлнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top