Өнөөдөр Монгол хэл бичгийн шалгалт болох сургуулиудын БАЙРШИЛ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 04 сарын 02

Өнөөдөр /2022.04.02/  орон даяар 10:00-11:40 цагт ЭЕШ-ын Монгол хэл бичгийн шалгалтыг зохион байгуулах юм. Боловсролын үнэлгээний төвөөс Улаанбаатар хот дахь шалгалтын байруудын мэдээллийг өгч байна. Улаанбаатар хотод шалгалт өгөх шалгуулагчид суудлын хуваарийн дагуу дараах шалгалтын байранд шалгалт эхлэхээс 1 цагийн өмнө ирсэн байх ёстой аж.

Их, дээд сургуульд элсэн суралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч нь Засгийн газрын 37-р тогтоолын дагуу эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг сайжруулах зорилготой “Монгол хэл бичгийн шалгалт”-д заавал хамрагдсан байх ёстой юм. Монгол хэл бичгийн шалгалтын босго оноо 400 юм. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top