Монгол бичгээр үйлдэх баримт бичгийн стандартыг шинэчиллээ

М.Жавзмаа | Zindaa.mn
2022 оны 04 сарын 12

Монгол Улсын Их Хурлын 2020 оны тавдугаар сарын 13-ны өдрийн 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа 2050-Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого”-ын зорилт болон “Монгол бичгийн Үндэсний хөтөлбөр-III”-ийн хүрээнд холбогдох хууль журам, MNS 5140-1,2,3:2021 стандартад нийцүүлэн энэ стандартыг шинэчлэн боловсрууллаа.

Энэ стандартаар монгол бичгээр үйлдэх захирамжлалын баримт бичиг буюу

  • зарлиг,
  • тогтоол,
  • захирамж,
  • тушаал, шийдвэр,
  • албан даалгавар,
  • албан шаардлага;

зохион байгуулалт, мэдээлэл лавлагааны баримт бичиг буюу

  • албан бичиг,
  • улсын байцаагчийн акт,
  • дүгнэлт,
  • хурлын тэмдэглэл,

тодорхойлолт зэрэг 12 нэр төрлийн баримт бичгийн хэвлэмэл хуудсанд байх бүрдлийг тодорхойлж, тэдгээрийг байрлуулах зай хэмжээ, байрлал, баримт бичгийн хэлбэр (хөндлөн) болон монгол бичгийн үсгийн фонт, хэмжээ, бичвэрийн мөр хоорондын зай зэрэг баримт бичиг зохион бүрдүүлэхэд тавих шаардлагыг тогтоосон.

Энэ стандарт батлагдсанаар төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага Монгол хэлний тухай хуульд зааснаар 2025 оноос төрийн албан хэргийг кирилл болон үндэсний монгол бичгээр хөтлөн явуулах бэлтгэл  хангагдана. www.estandard.gov.mn цахим хуудсаар зочлон стандартыг бүрэн эхээр унших боломжтой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top