29 нас хүрсэн Айсулуу Тыныбековагийн тухай 29 баримт

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 06

Киргизийн бахархал, чөлөөт бөхийн олимпын мөнгөн медальт, дэлхийн хошой аварга Айсулуу Тыныбекова 29 нас хүрлээ.

Азийн шилдэг бөх Айсулуугийн тухай 29 баримтыг танилцуулж байна.
 


1. Айсулуу 1992 оны дөрөвдүгээр сарын 4-нд Киргизийн Майлуу-Суу хотод төрсөн. Бага насаа Тендик тосгонд өнгөрөөжээ.

2. Тэр айлын 4 дэх хүүхэд. Хоёр эгч, нэг ах, нэг эрэгтэй дүүтэй.
 


3. Багаасаа спортоор хичээллэж, сонин, телевизээр гарах мөрөөдөлтэй байв.

4. Ээж нь түүнийг их спортод оруулсан. Айсулуугийн гэрбүлийнхэн өглөө бүр гүйдэг уламжлалтай.

5. Наймдугаар анги төгстлөө тэр сургуулийнхаа сагсан бөмбөгийн шигшээ багийн ахлагч байсан.
 


6. Харин есдүгээр ангидаа бүтэн жил каратэгаар хичээллэжээ.

7. Аравдугаар ангидаа л чөлөөт бөхтэй учирч, мэргэжлийн түвшинд хичээллэхээр Бишкект ирсэн байна.

8. Анхны сургуульд нь дэвжээ байгаагүй тул матрасан дээр бэлтгэл хийдэг байжээ.
 


9. 2009 онд Айсулуу Тыныбекова анх Киргизийн шигшээд дуудагдсан. Улсын аваргаар мөнгөн медаль хүртээд бөхөө хаяж, тосгондоо харих гэсэн ч дасгалжуулагч нар нь явуулаагүй гэдэг.

10. Айсулуу Тыныбекова чөлөөт бөхийн ОУХМ цолтой. 2015 онд авсан.

11. 19 настайдаа 2012 оны Лондоны олимпод оролцсон. Киргизийн анхны олимпод оролцсон эмэгтэй бөх болж байв.
 


12. 2013 онд Азийн залуучуудын аварга болсон нь киргиз эмэгтэй бөхчүүдийн анхны тивийн алтан медаль байлаа.

13. Анхны олимпдоо 13-р байр, дараа нь Риогийн олимпод тавдугаар байр эзэлсэн. Энэтхэгийн Сакши Маликад хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдсан.

14. 2010 оноос хойш Киргизийн Гавьяат дасгалжуулагч Нурбек Изабековын удирдлага дор хичээллэж байна.

15. 2019 онд Нурсултанд анх удаагаа дэлхийн аварга болжээ.
 


16. 2021 оны наймдугаар сарын 4-нд Токиод олимпын мөнгөн медаль хүртсэн.

17. Киргизийн техникийн их сургуульд эдийн засаг судалж байсан.



18. Киргизийн хамгийн өндөр орлоготой тамирчны нэг. Сар бүр улсын төсвөөс 60 мянган сомын тэтгэлэг авдаг. Азийн наадамд түрүүлээд “Данк” медаль, 1 сая 250 мянган сомын шагнал хүртсэн. 2016 оны олимпын шагналт тавдугаар байрны шагнал нь 1 сая сом байсан.

19. Айсулуу Киргикийн эмэгтэй бөхийн түүхэн дэх анхны дэлхийн аварга.

20. Киргизийн хамгийн их шагналтай тамирчин. Бөхийн бүх том тэмцээнээс медаль авч байсан. Олимп, ДАШТ, Исламын улсуудын наадам, Танхимын дэлхийн аварга, Оюутны наадам, Азийн наадам, гэх мэт.  

21. Америкийн найруулагч Рейчел Сайн түүний тухай Aisuluu: Against the Wind кино бүтээсэн.
 


22. Аав Болот Тыныбеков нь охиноо тоонд маш сайн гэдгийг онцолж байсан юм.

23. 2012 онд шигшээ багийн найз охиныхоо хамт насанд хүрээгүй хүүхэд зодсон хэргээр 2 жилийн тэнсэн харгалзах ял авч байжээ.

24. Саяхан Монголд болсон Азийн аваргын тэмцээнд мөнгөн медаль хүртсэн.

25. 2021 оны Токиогийн олимпод түрүүлээд Төрийн Манас шагнал хүртсэн. Мөн 10 сая сом, Toyota Rav 4 машин дагалджээ.

26. 2019 онд Чингиз Айтматовын нэрэмжит Оны Шилдэг залуу тамирчин шагнал авсан.
 


27. Парисын олимпын дараа зодог тайлж, дасгалжуулагч болох зорилготой.  

28. Зургаан настайдаа төмс тарьж, долоон настайгаасаа мал малласан. Өглөө, оройдоо үхэр саадаг ажилсаг охин байв.  

29. Олимпын аварга болтлоо хурим хийхгүй гэж нэгэнтээ хэлж байв.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
...(176.234.11.134) 2022 оны 05 сарын 07

30. Дэндүү царай муутай

0  |  0
.(176.234.11.134) 2022 оны 05 сарын 07

30 ..асар царай муутай

0  |  0
зочин(66.181.166.196) 2022 оны 05 сарын 06

Энд хүнд хэрэгтэй сонин юм юу ч алга, бөхөөр шизорцон амьтан л энийг сонирхох байх

0  |  0
Top