Н.Батсуурийн цолонд хүндэтгэл үзүүлэх барилдаан болно

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 06

Увс аймгийн Ховд сумын харъяат Монгол Улсын даян аварга Намсрайжавын Батсуурийн "Даян аварга" цолонд хүндэтгэл үзүүлэх үндэсний бөхийн барилдаан өнөөдөр /2022.05.06/ 12:00 цагаас Увс аймгийн “Бөхийн өргөө”-д зохион байгуулагдах аж.

Барилдааныг "Увс нуур" дэвжээний пэйж хуудсаар шууд дамжуулахаар төлөвлөжээ. 

Шагналын сан
 

  • Түрүү бөх - 5,000,000
  • Үзүүр - 3,000,000
  • Их шөвөг - 1,000,000

Н.Батсуурийн хувьд 2006 онд тав давж аймгийн начин, 2011 онд Дархан-Уул аймгийн барилдаанд түрүүлж аймгийн арслан, 2013 оны улсын наадамд зургаа давж, улсын харцага, 2014 онд улсын наадамд ес даван түрүүлж улсын арслан цол, 2018 онд улсын наадамд ес даван түрүүлж, улсын аварга цол тус тус хүртсэн байна.

Мөн 2019 оны улсын их баяр наадамд Э.Оюунболдоос сэргээшийн төрлийн хориотой бодис илэрч, үзүүр түрүүнд шалгарсан Н.Батсуурьд даян аварга цолыг нөхөн олгосон билээ.

Тэрбээр 2020 оны наадмаар үзүүрлэсэн ч түүнээс сэргээшийн төрлийн хориотой бодис илэрч, барилдах эрхээ хасуулж, чимгээ хураалгасан юм. Иймд түүний даян аварга цолонд хүндэтгэл үзүүлэх барилдаан өнөөдөр болох гэж байна.  

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Занга(202.179.26.88) 2022 оны 05 сарын 07

Батсууриа гэж..Аваргын аатай байхад суралцах хэрэгтэй. Баянаа аварга амьд жишээ байж л байна.

0  |  0
зочин(66.181.166.196) 2022 оны 05 сарын 06

Хулхи даян аварга даа

0  |  0
ДОПИНГТОЙ Бөх хэзээ (66.181.160.94) 2022 оны 05 сарын 06

ДОПИНГТОЙ А аварга гэж юу байдын бэ???? Энэ бол аварга биш. Хүүк ерөнхийлөгчийн худ садангийн хүн л гэсэн. ДОПИНГТОЙ Бөх хэзээ ч аварга болохгүй.

0  |  0
дархан аварга.(103.212.117.158) 2022 оны 05 сарын 06

зогсож байгаа энэ тэр нь цаанаал нэг нүдэнд хүйтэн пиз.... шүү!!!??? юун баяр наадам.... цолыг нь хурааж эрхийг нь хасах хэрэгтэй. хүн зодсон хэргээр нь шоронд илгээх нь зүйтэй.

0  |  0
Top