Левандовски Барселонатай 3 жилийн гэрээ байгуулна

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 18

Германы Бавари багийн польш довтлогч Роберт Левандовски энэ зун Испанийн Барселона багт очих болно гэж сэтгүүлч Николо Скира мэдээллээ. Түүний эх сурвалжийн мэдээлснээр Роберт 2025 он хүртэл 3 жилийн гэрээ байгуулахаар тохиролцсон байна.

Гэхдээ энэ наймаанд Бавари баг саад хийж магадгүй. Левандовски тус багтай байгуулсан гэрээ нь 2023 оны зургаадугаар сарын 30 хүртэл бөгөөд Барса 30 сая еврогоор Баваритай тохиролцох гэж оролдож байгаа ажээ.

Роберт Левандовски өөрөө Барсад очих хүсэлтэй байгаа тул цалингаа 6 сая хүртэл буулгахад бэлэн байгаа гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top