NBA: Голден Стэйт Уорриорз итгэл төгс яллаа

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 19

Өнөөдөр өглөө НБА лигийн Өрнө бүсийн финалын цувралын эхний тоглолт Сан-Францискод  болж, Голден Стэйт Уорриорз баг Даллас Маверикс-ийг 112:87 итгэл төгс яллаа.

Стефен Карри 21 оноо, 12 самбартай дабл-дабл хийсэн бол Даллас багийн лидер Лука Дончич 20 оноотой тоглолтыг дуусгалаа.

Дараагийн тоглолт 21-нд Сан-Францискод явагдана.

Голден Стэйт – Даллас 112:87 (28:18, 26:27, 34:24, 24:18)

Chase Center

Голден Стэйт: Карри (21 + 11 сам), Уиггинс (19), Томпсон (15), Грин (10 + 9 сам), Луни (10) – гараа; Пул (21), Портер (8), Ли (3), Муди (3), Куминга (2), Бьелица (0), Тоскано-Андерсон (0).

Даллас: Дончич (20 + 7 сам), Брансон (14), Буллок (12), Финни-Смит (5 + 7 сам), Пауэлл (3) – гараа; Динуидди (17), Берк (7), Браун (4), Клебер (3), Грин (2), Бертанс (0), Крисс (0), Ниликина (0).

Голден Стэйт цувралд 1-0 тэргүүлж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top