Нийслэлд 63,700 хүүхэд цэцэрлэгт хамрагдах хүсэлтээ илгээсэн байна

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 12

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүүхдийн хүсэлтийг энэ сарын 10-наас E-Mongolia системээр дамжуулан хүлээн авч эхэлсэн. Үүнээс хойш  63,700 хүүхдийн бүртгэл амжилттай хийгдсэн байна. 

Цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн явцыг дүүрэг тус бүрээр нь ангилбал:

  • Баянгол дүүрэг - 42%
  • Баянзүрх дүүрэг - 44%
  • Сүхбаатар дүүрэг - 42%
  • Сонгинохайрхан дүүрэг - 40%
  • Чингэлтэй дүүрэг - 34%
  • Хан-Уул дүүрэг - 41%
  • Налайх дүүрэг - 40%
  • Багануур дүүрэг - 33%
  • Багахангай дүүрэг - 26%- тай үргэлжилж байна. 

Хүүхдээ цэцэрлэгт хэрхэн бүртгүүлэх талаар зааврыг ЭНД дарж үзнэ үү.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top