ВИДЕО: Хүүхдээ ЦЭЦЭРЛЭГТ БҮРТГҮҮЛЭХ заавар

Б.Түшиг | Zindaa.mn
2022 оны 08 сарын 10

Цэцэрлэгийн бүртгэл өнөөдрөөс (2022.08.10) E-Mongolia платформоор нийслэлийн хэмжээнд эхэлж байна. Цахимаар хүүхдээ цэцэрлэгт хэрхэн бүртгүүлэх зааврыг видео хэлбэрээр хүргэе.

ВИДЕО ЗААВАР

 

 

Цахим бүртгэлийг 3 шаттай зохион байгуулна

 

Сургуулийн өмнөх боловсролд хамрагдах хүсэлт хүлээн авах хугацаа:
 

  • VIII/10-24
  • IX/10-25
  • X/03-24

Хүсэлтийг хүлээн авч цэцэрлэгт хуваарилах хугацаа:
 

  • VIII/25-26
  • IX/26-27
  • X/25-26

Элсэн орсон суралцагчдын бүртгэлийг баталгаажуулах хугацаа:
 

  • VIII/26-IX/09
  • IX/27-30
  • X/26-31

ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧДЫН АНХААРАЛД

 

  • Цэцэрлэгийн бүртгэлд 2017.01.01-ний өдрөөс 2020.12.31-ний хооронд төрсөн хүүхдүүд хамрагдана.
     
  • Нийслэлийн иргэн нь амьдарч буй хаяг дээрээ шилжилт хөдөлгөөний бүртгэлээ заавал хийлгэсэн байна.
     

(Цахимаар бүртгүүлэх боломжгүй иргэд хамран сургах тойргийнхоо цэцэрлэг дэх дэмжлэг үзүүлэх ажлын хэсэгт хандан бүртгүүлэх боломжтой)

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top