Л.Энх-Амгалан: "Орос III"-тай холбоотой асуудалд цэг тавьсан

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 12

БШУЯ-наас ЕБС-ийн багш нарын гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнгийн талаар мэдээлэл хүргэлээ. Энэ үеэр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "Орос III" сургуулийн талаарх сэтгүүлчдийн асуултад дараах тайлбарыг өглөө. 

Тэрбээр "Орос гуравдугаар сургуультай холбоотой асуудалд цэг тавьсан. Ахиж энэ асуудал сөхөгдөх ёсгүй. Захирал асан Ж.Соронзон Монгол Улсын хууль тогтоомжийг биелүүлэх үүрэгтэй. Аль ч улсын элчин сайдын яам Монгол Улсын Засгийн газрын гаргасан шийдвэрийн эсрэг мэдэгдэл гаргах ёсгүй.

Өнөөдрийн байдлаар орос 3-р сургуулийн өмчлөл 100 хувь Монгол Улсын өмчлөлд байгаа. Тодруулбал нийслэл Улаанбаатар хотын өмч. ОХУ-аас нэг ч төгрөгийн зардал гаргадаггүй. Бидний гол зорилго бол сургуулийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах юм.

Энэ сургуулийн сургалтын үйл ажиллагааны урсгал зардлын 84 хувийг эцэг эх, асран хамгаалагчдын төлбөрөөс, 16 хувийг татвар төлөгчдийн мөнгө буюу хувьсах зардлаар өгч байгаа. Тийм учраас энэ сургуулийн удирдлагатай холбоотой асуудалд хувьсах зардалд нэг ч төгрөг гаргадаггүй, өмчийн хэлбэрт нэг ч төгрөг оруулаагүй байж Засгийн газрын гаргасан шийдвэрийн эсрэг ямар нэгэн гадаадын этгээд явуулга, байр сууриа илэрхийлэх ёсгүй гэдгийг хатуу хэлье" гэлээ.

Мөн энэ асуудлаар БШУ-ны дэд сайд Г.Ганбаяр "Боловсролын яамны үүдэнд очиж жагс, цугла" гээд цаасан дээр үг бичээд явуулчихсан байгаа юм. Өнгөрсөн амралтын өдрүүдэд ОХУ-ын 154 багштай уулзсан. Бэлдсэн гурван хуудас бичиг уншаад , гараад явсан. Цаашдаа хууль үйлчилж, шийдвэр хэрэгжинэ. 

Энэ сургуулийн гэрээг 1992 онд байгуулах үедээ хоёр улсын засгийн газрын хоорондын гэрээгээр томилгоотой холбоотой асуудлыг Монгол Улс бүрэн шийдвэрлэнэ гэсэн тодорхой гэрээний заалт байгаа. Энэ гэрээ өнөөдөр хүчин төгөлдөр байгаа.

Хоёрдугаарт, ОХУ-ын Гэгээрлийн яамны ажлын хэсэг өнгөрсөн найман сард ирээд энэ сургууль дээр ажиллаад эхнийхээ тодорхой асуудлуудыг тавьчхаад явсан.  Эцэг, эхчүүдээс төлбөр авч байгаа нь ямар хууль дүрмээр зохицуулж байгаа нь ч тодорхойгүй" гэлээ. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
магсар(124.158.69.3) 2022 оны 09 сарын 12

Лүндэндорж хонгилын шүүгч нарын ахлагч хэвээр байгаа гэдгийг мартагнаад байгаа бололтой Одоо бол хонгилын үзүүрт гэрэлгүй болсон Харанхуй руу чирэх бүрэн боломжтой. Хүн нь байвал зүйл анги олгох гарц бэлэн байдаг.Энхамгалан одоохондоо том дуугарч байна.МАНАН бүрэн арилаагүй,уулын бэлээр намирсан шиг л байгаа.Харин Оюунэрдэнэ давхар дээл хүмүүстээ юуч гэсэн өмсгөж амжив ”Генералын” погон өвөртөлчихөөд отоод сууж байгаа хүмүүс байгаа.

0  |  0
магсар(124.158.69.3) 2022 оны 09 сарын 12

Лүндэндорж хонгилын шүүгч нарын ахлагч хэвээр байгаа гэдгийг мартагнаад байгаа бололтой Одоо бол хонгилын үзүүрт гэрэлгүй болсон Харанхуй руу чирэх бүрэн боломжтой. Хүн нь байвал зүйл анги олгох гарц бэлэн байдаг.Энхамгалан одоохондоо том дуугарч байна.МАНАН бүрэн арилаагүй,уулын бэлээр намирсан шиг л байгаа.Харин Оюунэрдэнэ давхар дээл хүмүүстээ юуч гэсэн өмсгөж амжив ”Генералын” погон өвөртөлчихөөд отоод сууж байгаа хүмүүс байгаа.

0  |  0
М(202.9.46.35) 2022 оны 09 сарын 12

Монгол улсад монгол хүүхдэд Монголын боловсрол олгож байгаа газар шүү дээ. Юун гадаад яам падлий ч байхгүй. Газар нь байр нь улсын өмч тэр нөхөр хувьчилаад авчихаагүй биз дээ

0  |  0
Zochin(192.82.71.79) 2022 оны 09 сарын 12

Zuv zuv

0  |  0
Top