УИХ-ын дарга номын баярт өргөнөөр оролцохыг оюутнуудад уриаллаа

2022 оны 09 сарын 12

32 дахь удаагийн  “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд” буюу номын баяр энэ сарын 17-19-ний өдрүүдэд болно. Энэхүү арга хэмжээ нь бүх нийтийн уншлагыг дэмжих, номын сангийн өвийг арвижуулах, үндэсний бичиг соёлыг сурталчлах, хүүхэд залууст ном эрдмийг түгээн дэлгэрүүлэх зорилготой.

Энэ хүрээнд УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр /2022.09.12/ МУИС-ийн оюутнууд, Номын ертөнц клубийн сурагчдад номын баярын талаар болон D-Parliament.mn цахим системийн талаар танилцуулах уулзалт хийлээ.

УИХ-ын дарга "Илүү их уншъя" уриан дор зохион байгуулагдах номын баярт оюутан, залуусыг өргөнөөр оролцохыг уриаллаа.

Мөн “Номын соёлт ертөнц” ТББ-ын тэргүүн Б.Сувд номын баярт оролцогчид улам залуужихын зэрэгцээ ном туурвиж, хэвлэн нийтэлдэг залуусын тоо мөн нэмэгдсэн болохыг хэлж байв.

УИХ-ын чуулганаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэж, баталсан.  Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5.1.17-д "Үндэсний бичиг соёл, номын өдрүүд: тав болон есдүгээр сарын гурав  дахь долоо хоногийн бямба, ням гариг” гэж тусгаж, номын баяр албан ёсны тэмдэглэлт өдөр болсон юм. Номын баярыг Сүхбаатарын талбайд зохион байгуулах бөгөөд НЗДТГ, Нийслэлийн Соёл, урлагийн газар хамтран зохион байгуулдаг уламжлалтай. 

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(64.119.20.68) 2022 оны 09 сарын 12

оютнууд ном уншина гэж байхгүй. утсаа л шагаана. Кембриджийн оюутнууд тэвэр дүүрэн ном уншдаг түүнийг нь шалгадаг. сайн мэргэжилтнүүд төрж өндөр цалинтай ажилд ордог. Ялгаа нь тэр. Мэдлэгийн түвшин өөр. Тэрхүү мэдлэг дээрээ суурилж мэргэжилтэн болдог. Манай оюутнууд Векепедиа уншаад мэдлэгтэй болдог.

0  |  0
ЗОЧИН(64.119.20.68) 2022 оны 09 сарын 12

оютнууд ном уншина гэж байхгүй. утсаа л шагаана. Кембриджийн оюутнууд тэвэр дүүрэн ном уншдаг түүнийг нь шалгадаг. сайн мэргэжилтнүүд төрж өндөр цалинтай ажилд ордог. Ялгаа нь тэр. Мэдлэгийн түвшин өөр. Тэрхүү мэдлэг дээрээ суурилж мэргэжилтэн болдог. Манай оюутнууд Векепедиа уншаад мэдлэгтэй болдог.

0  |  0
zochin(49.105.71.248) 2022 оны 09 сарын 12

evii muu mgl huuhduud min eh orondoo ezen hun amdraasai ene sahaltai banhar ymar bolovsroltoi yum bol unen zuv yum yarij bga yum bolov uu ⁉️ yarhaasa taahalzana gej hund ardtumend hunduuleh Sanaa bodoltoi yum bol naad unjsan guzee anduursan sahlaa huschaad ur huuhduud.n min umnu muurj uzeesei

0  |  0
Top