Чөлөөт ДАШТ: Өнөөдөр барилдах БӨХЧҮҮДИЙН ОНООЛТ

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 14

Сербийн нийслэл Белград хотод сонгомол барилдаан, чөлөөт бөхийн ДАШТ явагдаж байна. Тэмцээн энэ сарын 18-ныг хүртэл үргэлжилнэ. 

9-р сарын 14

10:30 - 15:30 – Эмэгтэй урьдчилсан барилдаан – 57, 59, 68, 72 кг

10:30 - 15:30 – Эмэгтэй дагах барилдаан - 50, 53, 65, 76 кг

15:30 - 16.30 – Эмэгтэй чөлөөт бөх сугалаа

17:45 - 18:45 – Эмэгтэй хагас шигшээ – 57, 59, 68, 72 кг

19:00 - 22:00 – ФИНАЛ, эмэгтэй шагнал гардуулах ёслол - 50, 53, 65, 76 кг

57 кг-д Эрхэмбаярын Даваачимэг (Хилчин) 1/8 финалд Өмнөд Солонгосын Hyungjoo KIM-тэй таарсан. Түүнийг ялахад Мексик, Узбекистаны бөхчүүдийн ялсантай барилдана. Хагас шигшээд олимпын алт, хүрэл медальт, дэлхийн 3 удаагийн аварга Хелен Марулистай таарах магадлал өндөр.

59 кг-д 14 бөх барилдана. Бат-Эрдэнийн Эрдэнэсувд (Женко) эхлээд Казахстаны Диана Каюмоватай таарсан. Давахад АНУ-ын Abigail Nette, Норвегийн Grace Jacob BULLEN нарын ялсантай учрах юм.

68 кг-д Энхсайханы Дэлгэрмаа (Хүч) эхлээд Туркийн Несрин Бастай барилдана. Ялахад Токио олимпын мөнгөн медальт, Африкийн 11 удаагийн аварга Блессинг Оборудуду түүнийг хүлээж байна.

72 кг: Энх-Амарын Даваанасан (Алдар) Канадын Shauna Ailein KUEBECK-тэй барилдана. Тэрээр Казахстаны Жамила Бакбергеновагийн хэсэгт оржээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top