Чөлөөт ДАШТ: Э.Даваачимэг солонгос бөхийг цэвэр яллаа

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 14

Гэрэл зургийг Д.Нямбилэг

Сербийн нийслэл Белград хотод сонгомол барилдаан, чөлөөт бөхийн ДАШТ явагдаж байна. Тэмцээн энэ сарын 18-ныг хүртэл үргэлжилнэ.

Өнөөдөр эмэгтэй 57, 59, 68, 72 кг-ын жингийн барилдаантай.

Эмэгтэй 57 кг-д Эрхэмбаярын Даваачимэг (Хилчин) 1/8 финалд Өмнөд Солонгосын Hyungjoo KIM-тэй таарсан. Эхний үед 2:4 ялагдаж явсан ч хоёрдугаар үед 11 оноо авсан. Барилдаан дуусахад 2 минут дутуу байхад далаар нь цэвэр дарлаа. Одоо Мексик, Узбекистаны бөхчүүдийн ялсантай барилдана. Хагас шигшээд олимпын алт, хүрэл медальт, дэлхийн 3 удаагийн аварга Хелен Марулистай таарах магадлал өндөр.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Онон(202.55.188.126) 2022 оны 09 сарын 14

Уухай

0  |  0
Top