ЦАГ АГААР: Маргааш цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ

М.Жавзмаа | Zindaa.mn
2022 оны 10 сарын 14

Тариаланчид, тээвэрчдийн анхааралд: Өнөө маргаашдаа төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрч, зам даваа гүвээнд халтиргаа, гулгаа үүсэж болзошгүйг анхааруулж байна.

 

2022 оны 10 дугаар сарын 19-нийг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

 

15-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.

Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 15, 16-нд говь, тал, хээрийн нутгаар  түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

15, 16-нд ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна. 17-нд нутгийн баруун хагаст, 18-нд ихэнх нутгаар дулаарна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top