ӨНӨӨДӨР: “Mindgolia.mn” системийн нээлт болно

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 20

Өнөөдөр болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна. (2022.12.20)


09:00 цагт МҮХАҮТ-д ЦХХЯ-наас төрийн программ хангамжийн худалдан авах ажиллагааг шинэ түвшинд гарган боловсруулсан “MINDGOLIA.mn” системийг нээнэ. Нээлтийн үеэр программ хангамж үйлдвэрлэгч нар бүтээгдэхүүнээ танилцуулна.

09:30 цагт ШУА-д Шинжлэх ухааны паркийн захиргаанаас зохион байгуулж буй “Өрсөлдөхүйц оюуны өмчид суурилсан гарааны бизнесийг хөгжүүлэх нь” сургалт, хэлэлцүүлэг болно. 9971-7977

10:00 цагт “Новотель” зочид буудалд хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн талаар хийсэн судалгааг танилцуулна. Утас 9902-8438.

11:00 цагт Төрийн ордонд УИХ-ын ээлжит “Хуулийн мэдээллийн цаг”-аар УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар мэдээлнэ. 

11:00 цагт “ЗМ” сонины Үндэсний мэдээллийн төвд "Арвис" энтернейшнл ХХК-иас ЭМЯ шүүхийн шийдвэрийн дагуу гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа талаар мэдээлнэ. 

11:00 цагт Хэвлэлийн Хүрээлэнгийн мэдээллийн төвд "Асрамж халамжийн төвд амьдарч байгаа хүүхдүүдийн эцэг, эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх нь" хэлэлцүүлэг болно. Утас: 350002.

14:00 цагт УДЭТ-т ”Ахмад үеийн арга туршлага” эрдэм шинжилгээний бага хурал болно. Улсын Драмын Эрдмийн театрын хамт олон алтан үеийн ахмад уран бүтээлчдийн алдрыг хүндэтгэж, бүтээж туурвих арга ухааныг хойч үедээ уламжлуулан үлдээх зорилгоор СУИС-тай хамтран “Бид мартахгүй” дурсамж, хүндэтгэлийн үйл ажиллагааг зохион байгуулдаг юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top