ӨНӨӨДӨР: Монгол, БНХАУ-ын сэтгүүлчдийн 13-р форум болно

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 23

Өнөөдөр болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна. (2022.12.23)


09:00 цагт “Ялалт плаза” төвд “Монголын Мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын нэгдсэн холбоо” ТББ-аас “Модлог” цуврал сургалт лекцээр хөх далан хальс жимсгэний судалгаа инновацийг танилцуулна.
09:30 цагт “Блью Скай” зочид буудалд Монгол Улс, БНХАУ-ын сэтгүүлчдийн 13-р форум "Ногоон дэлхийн төлөө сэтгүүлчид нэгдэцгээе" сэдвийн хүрээнд хоёр улсын байгаль орчин, экологийн тулгамдсан асуудлыг хөндөн зохиогдоно. Утас:9909-7968.

10:00 цагт Төрийн ордонд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно. 

11:30 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд "Минтранс" болон "Нөхөрлөл зам" ХХК-иас хот хоорондын зорчигч тээврийн суудал ашиглалтын талаар мэдээлнэ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top