"MLAB" төв "Сурангаа ажиллацгаая 4+1” тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 23

 

"MLAB" төвөөс "Сурангаа ажиллацгаая 4+1” тэтгэлэгт хөтөлбөрөө зарлалаа. 

Тайвань улсын Чиенкүо (Chienkuo) технологийн их сургуульд хэлний оноо шаардахгүйгээр 100% тэтгэлэгтэй инженерийн чиглэлээр болон хэлний оноотой бол бусад чиглэлээр 50-100 хувийн тэтгэлэг авч сурангаа ажиллах хүсэл сонирхолтой, мөрөөдөлдөө хүрэх боломжийг шинэ үеийн залуустаа олгож байна.

Чиенкүо технологийн их сургууль нь 1965 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд байршлын хувьд "Changhua" буюу Тайваний гол хэсэгт байрладаг. Мөн жилийн турш цаг агаар зөөлөн, тав тухтай байдаг тул амьдрахад тохиромжтой улсын тоонд багтдаг. 

Хамрагдах боломжтой хүмүүс: 

  • 28-аас доош настай байх
  • Хэлний оноогүй ч сурч, ажиллах чин хүсэлтэй хүмүүс
  • 10 жилээ төгссөн сурагчид (10 жилийн гэрчилгээгүй хүмүүс холбоо барьж дэлгэрэнгүй мэдээлэл авна уу)

Хүний тоо хязгаартай тул та амжиж бүртгүүлээрэй.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top