Элсэлтийн ерөнхий шалгалтыг жилд хоёр удаа авдаг боллоо

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 12 сарын 25

2022 онд Боловсролын үнэлгээний төв ЭЕШ-ыг 2 удаа, монгол хэл, бичгийн шалгалтыг 4 удаа зохион байгуулав. Зургаа болон арвандугаар сард зохион байгуулсан ЭЕШ-д 38062 шалгуулагч хамрагджээ.

ЭЕШ-ыг жилд хоёр удаа зохион байгуулснаар шалгуулагчид дүн оноогоо ахиулах, өмнө нь хамрагдаж чадаагүй сурагчдад боломж олгох юм. Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж хуудсыг цахим хэлбэрт шилжүүлж, Eyesh.eec.mn, E-Mongolia портал сайтад байршуулсан нь энэ удаагийн шалгалтуудын онцлог байв.

Мөн ухаалаг тайлангийн BI систем болон блокчейнийг нэвтрүүлж чадлаа.

БШУСайдын тушаалаар “Олон улсын шалгалтын үнэлгээг Монгол улсын Элсэлтийн ерөнхий шалгалтын үнэлгээтэй дүйцүүлдэг боллоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top