Өнөөдөр: Оны онцлох ААН-үүдийг шалгаруулна

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 27

Өнөөдөр болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна. (2022.12.27)


10:00 цагт ШУА-ийн төв байранд 2022 оны шинжлэх ухаан, танин мэдэхүйн хялбаршуулсан номын 82-95 дугаар цувралын нээлт болно.

11:00 цагт Үндэсний номын санд “БНМАУ-ын нийгэм, эдийн засгийн ололт: Туршлага, сургамж” суурь судалгааны номын нээлт болно. Зохион байгуулагч ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн. Утас: 9971-7977. 9900-3172.

11:00 цагт Төрийн ордонд УИХ-ын ээлжит “Хуулийн мэдээллийн цаг” хэвлэлийн бага хуралд УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг нар оролцож, “Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай” УИХ-ын тогтоолын төсөл болон Зөрчлийн хуулийн талаар мэдээлнэ.

11:30 цагт АН-ын С.Зориг агсны хөшөөтэй байранд АН-аас Засгийн газарт хүргүүлсэн нүүрсний асуудлаарх мэдэгдэл, “ЭТТ” ХК-тай холбоотой нууцад хамруулсан бүх оффтэйк гэрээг нь ил болгох тухай хугацаатай албан шаардлагын талаар болон цаг үеийн асуудлаар мэдээлнэ. 

17:00 цагт МҮХАҮТ-д оны онцлох ААН-үүдийг шалгаруулах "Entreprenuer-2022" ёслолын үйл ажиллагаа болно. 

-“Тусгаар тогтнолын шинэ баримт: Хаан язгууртнууд” тусгай лекц болно. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top