ӨНӨӨДӨР: Засгийн газрын хуралдаан болно

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 28

Өнөөдөр болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна. (2022.12.28)


10:00 цагт МҮСТО-нд Онцгой байдлын байгууллагын 2022 оны үйл ажиллагааны тайлангийн хурал болж, шилдэг болон онцгой гавьяа байгуулсан алба хаагч нарт шагнал гардуулна. Утас: 8615-0069.

10:00 цагт Төрийн ордонд Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, чанар аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих Түр хорооны хуралдаантай. Мөн Эдийн засгийн болон Нийгмийн бодлогын байнгын хороод хуралдана.

10:00 цагт Төрийн ордонд Засгийн газрын ээлжит хуралдаан болно. 

11:00 цагт Төрийн ордонд АН-ын “4/11 Мэдээллийн цаг”-аар АН-ын дарга С.Эрдэнэ, Улс төрийн зөвлөлийн дарга М.Энхсайхан, МҮАН-ын дарга Б.Цогтгэрэл, АН-ын ЕНБД Д.Эрдэнэсувд болон бусад удирдлага АН-ын талаар мэдээлнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top