ӨНӨӨДӨР: Боловсролын ерөнхий хуулийн талаар хэлэлцүүлэг болно

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 03

Өнөөдөр болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна. (2023.01.03)


09:00 цагт “Миллениум плаза” төвд Эрүүл мэндийн хөгжлийн төв, БНХАУ-ын Өвөр Монголын Олон улсын монгол эмнэлэг хамтран зохион байгуулах олон улсын “Уламжлалт анагаах ухааны эмч нарын мэргэжил дээшлүүлэх эмнэл зүйн сургалт”-ын нээлт болно. Утас: 9907-7976

10:00 цагт УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хуралдаж Уул уурхайн биржийн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоолыг төслийг хэлэлцэнэ.

14:00 цагт УИХ-ын Боловсрол, шинжлэх ухааны, спортын байнгын хорооноос Боловсролын ерөнхий хуулийн талаар  хэлэлцүүлэг зохион байгуулна.

14:00 цагт ҮСХ-нд “Зөвлөлдөх санал асуулгын түүврийн арга зүй” хэлэлцүүлэгтэй. 

-Цусны донорын үндэсний өдөр тохиож байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top