“Game of Thrones” киноны 2.3 тэрбум ам.долларын үнэтэй алдаа

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 07

"Game of Thrones” олон ангит киноны сүүлийн наймдугаар бүлэг хоёрдмол утгатай төгсгөлөөс гадна интернэтэд алдартай мем болсон алдаагаар үзэгчдийн сэтгэлд үлдсэн. Тус киноны сүүлийн бүлэг нь хэтэрхий бараан байсан гэсэн шүүмжлэлд өртсөн. Сүүлийн наймдугаар бүлгийн дөрөвдүгээр ангид гэрэлтүүлэг нэмсний ачаар 20 дахь минутад Тормунд Жон Сноугийн тухай ярьж байх үед үзэгчдийн нүдэнд “Starbucks”-ын аяга өртдөг. Аяга Шөнийн хааныг ялсны баярыг тэмдэглэх үеэр ширээн дээр луунуудын эхийн өмнө харагддаг байна. 

“Уинтерфеллийн мэдээ. Кинонд гарсан латте алдаа байсан. Үнэн хэрэгтээ Дейенерис ургамалтай цай захиалсан” хэмээн НВО хошигножээ. Продюсер Берни Колфилд үүний төлөө үзэгчдээс уучлал эрсэн. Тэрбээр ийм алдаа ховор гардаг гээд кино зураг авалт эхлэхийн өмнө зураг авалтын талбайг сайтар шалгадаг гэж тодотгосон байна.

Энэ алдаа цахим мэдээллийн хэрэгсэл, радио, телевизүүдээр “Starbucks”, “Game of Thrones” гэх үгсийг 10627 удаа дурдахад хүргэсэн байна. “Talkwalker” платформын тооцоолсноор, алдаатай анги гарснаас хойш 48 цагийн дотор эдгээр үг нийт 193 мянган удаа дурдагдсан байна. “Hollywood Branded” компанийн тэргүүн Стейси Жонсын мэдээлснээр, энэхүү алдаа “Starbucks” корпорацад 2.3 тэрбум ам.долларын ашиг авчирчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top