"Баян Монгол"-чууд шинэ пянзны баяраа тэмдэглэнэ

2023 оны 06 сарын 22

Монголчуудыг анх дагшаа буюу жазз хөгжимтэй танилцуулж үлээвэр болон цахилгаан хөгжмийн хоршлоор байлдан дагуулж эхэлсэн тэр мөчөөс ард түмний чихэнд “Баян Монгол” хэмээх нэр хоногшин үлджээ.

Монгол Улсын Төрийн Соёрхолт "Баян Монгол" чуулгын 3 дахь пянз "Black Album" Пянз-ны нээлт, жазз хөгжмөөр бие сэтгэлээ баясгах нэгэн үдшийг хотын хамгийн том Z'Terra-д толилуулах гэж байна.

Пянзны нээлтийн ёслолыг Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, шог зураач, пянз сонирхогчдын группын админ С.Цогтбаяр хөтлөн явуулах ба азтай нэг үзэгч “Black Album” пянз, дахин нэг үзэгч хосоороо “Баян Монгол” чуулгын тоглолтыг нэг жил үнэгүй үзэх эрхийн эзэн болох юм. Мөн тоглолтын тасалбар авсан хүн бүрд тухайн өдөр “Black Album” пянзыг 20% хямдралтай худалдаалж, пянзны анхны хэвлэл ТЕСТ пянзыг дуудлага худалдаанд оруулж орсон орлогыг “Баян Монгол” чуулгын дараагийн уран бүтээлүүдэд зарцуулах юм.

Тоглолтод дуучин Наагий, П.Бүжин /Уртын дууч/, Ц.Тэмүүлэн /A Sound хамтлаг/-ийн дуучид оролцож, Монголын болон дэлхийн шилмэл жазз уран бүтээлүүдийг хүргэнэ.

Ерөнхий зохион байгуулагч: Монгол Улсын Филармони, Z'Terra restaurant

 

Огноо: 2023.07.01 19:00 Бямба гараг

Тасалбарын үнэ:

VIP Pass - 120,000

Entry Pass - 60,000 (Зөвхөн нэвтрэх эрх, суудалтай)

Тасалбарт багтсан зүйлс:

VIP Pass - Sparkling welcoming wine, seafood appetizers

Дэлгэрэнгүй мэдээлэлийг: 9911-7034; 8800-3041

Тасалбарыг:

https://www.ticket.mn/event/1696/

https://shoppy.mn/products/jazznight0701

Дэмжигч Khan Bank, Vans Mongolia, HUREM, Chinzo's Records Room

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top