МОНГОЛД ЗОЧЛОХ ЖИЛ | “Naadam night-2023” арга хэмжээ болно

2023 оны 07 сарын 04

Монголд зочлох жил ажлын хүрээнд уламжлал болгон зохиогддог "Naadam Night" арга хэмжээ нь Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, Монголд ирсэн жуулчдад үндэсний өв соёлыг таниулах зорилготой.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны санаачилгаар Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан, Аялал жуулчлалын хөгжлийн төв, Соёл урлагийн байгууллагуудтай хамтран “NAADAM NIGHT-2023” арга  хэмжээг зохион байгуулах гэж байна.

Улаанбаатарын шөнийн үзэсгэлэнт тэнгэрийн дор нээлтийн ёслол, язгуур урлаг, Монголын соёлыг, үзэж  оролцох хамгийн сайхан боломжийг “NAADAM NIGHT-2023” олгож байна. Мөн уг арга хэмжээ гадаад дотоодын жуулчдад зориулсан үндэсний урлагийн тоглолт болон задгай талбайн арга хэмжээ болно.

 

Арга хэмжээний үеэр

  • Үндэсний урлагийн тоглолт
  • Морин хуурын татлага
  • Ардын бүжиг
  • Монгол ардын уртын дуу
  • Монгол магтаал
  • Ардын хөгжим тоглолт
  • Уран нугаралт
  • Циркийн үзүүлбэр
  • DJ тоглолт
  • Орчин үеийн ургийн тоглолт
  • Монгол оньсон тоглоомын тэмцээн
  • Хаан хатад, баатруудын хувцастай фото зургийн үйлчилгээ
  • Баяр наадмын бага хувилбар, Бий биелгээ, Хөөмий
  • Амьд хөгжим
  • Азтан тодруулах гэх зэрэг орчин үеийн болон үндэсний урлагийн тоглолтыг хамтдан хослуулсан нэгэн сайхан үдэш болох гэж байна.

Хэзээ: 2023 оны 07 сарын 11-ний 19:00-24:00 цагт

Хаана: Sky resort complex Хүн театр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top