Өнөөдөр зарим замуудын хөдөлгөөнийг богино хугацаагаар хязгаарлана

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 09 сарын 01

Гэгээн ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис Монгол Улсад Төрийн айлчлал хийхтэй холбогдуулан замын хөдөлгөөнд хэсэгчилсэн хязгаарлалт хийнэ. 

Тодруулбал, 2023 оны есдүгээр сарын 1-ний өдрийн 09:00-12:00 цагийн хооронд “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас зорчих үед “Чингисийн өргөн чөлөө”, “Энхтайваны өргөн чөлөө”, “Олипийн гудамж, “Манлайбаатарын гудамж”, “Наадамчдын гудамж” орчмын замыг хэсэгчлэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаа /богино/-гаар нэг удаа хязгаарлана. 

Иймд, иргэд та бүхэн Замын хөдөлгөөний дүрмийг баримталж, зохицуулагчийн дохиог мөрдлөг болгох, бусад хөдөлгөөнд оролцогчдод хүндэтгэлтэй хандах, тухайн замаар зорчихгүй бусад замыг сонгож стресс бухимдалгүй хөдөлгөөнд оролцохыг зөвлье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top