ФОТО: 2023-2024 оны ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛ эхэллээ

2023 оны 09 сарын 01

2023-2024 оны хичээлийн жилийн нээлт өнөөдөр /2023.09.01/ улс даяар эхэлж байна.

2023-2024 оны хичээлийн шинэ жилд бүх шатны нийт 2429  боловсролын сургалтын байгууллагад 1 271 260 суралцагч хамрагдаж байна.

Үүнээс:

-Сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгт 302 226 хүүхэд, үүнээс шинээр элсэж буй нь 71 690 хүүхэд,

-Ерөнхий боловсролын сургуульд 781 178 сурагч, үүнээс 1-р ангид 75 100 сурагч,

-Их, дээд сургуульд нийт 147 000 оюутан, үүнээс 1-р курсэд 25 000 оюутан

-Мэргэжлийн боловсролын байгууллагад нийт 40 856 оюутан, үүнээс 22 000 оюутан шинээр элсэн суралцаж байна.

Энэ хичээлийн жилийн онцлог нь Боловсролын багц хууль батлагдсан явдал юм. Хуульд онцгой нөхцөл, гамшиг ослоос бусад бүхий л үед хичээл сургуулийн үйл ажиллагааг хэн нэгэн өөрчлөх боломжгүй болгож тусгасан байна. Ингэснээр ЕБС-ийн сурагчдын хичээл сургалтын үйл ажиллагаа 170-185 хоног үргэлжлэх бөгөөд хичээлийн жилийн бүтцийг дөрвөн улиралтай байхаар шинэчилсэн.

Шинэчлэгдсэн хичээлийн жилийн бүтцийг харвал ерөнхий боловсролын сургуулийн сурагчид

Нэгдүгээр улиралд: Есөн долоо хоног хичээллэн арваннэгдүгээр сарын 1-6-нд буюу нэг долоо хоног амарна.

Хоёрдугаар улиралд: Найман долоо хоног хичээллэн 1-9 дүгээр ангийнхан гурван долоо хоног, 10-12 дугаар ангийнхан хоёр долоо хоног амарна.

Гуравдугаар улиралд: Есөн долоо хоног хичээллэн бүх ангийнхан нэг долоо хоног амарна.

Дөрөвдүгээр улиралд: Бага ангийн сурагчид найман долоо хоног, дунд ангийнхан есөн долоо хоног, ахлах ангийнхан 10 долоо хоног хичээллэхээр байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top