Ангараг гараг дэлхийгээс эрдэс баялгийн төрлөөр хамаагүй хомс болохыг тогтоов

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 08

АНУ-ын Карнегийн хүрээлэнгийн геологичид Ангараг гарагийн хөрс эрдэс баялгийн төрлөөр Дэлхийн газрын хэвлийгээс хамаагүй хомс болохыг тогтоожээ.

Тавин жилийн судалгааны хугацаанд улаан нүдэн гарагт 161 төрлийн эрдэс илрүүлсэн бол манай гараг дээр зургаан мянга орчим эрдэс баялаг байдаг байна. Эрдэмтдийн үзэж буйгаар, Дэлхий дээр эрдэс үүсгэгч 57 анхдагч бөгөөд хоёрдогч механизм байсан бол Ангараг гараг дээр дөнгөж 20 ийм механизм байжээ. Гарагс дөнгөж үүсэж эхлэх үед Дэлхий, Ангараг хоёр дээр эрдсүүд ижил маягаар бүрэлдэн үүсжээ. Хоёр гараг дээр анхны хүдэр хөрсөн магмаас талсажсан байх магадлалтай гэнэ. Гэвч хэдэн тэрбум жилийн өмнө тектоникийн хавтан үүсэж, амьдрал үүсэх үед Дэлхийн ашигт малтмалын масс олон төрлийн хэлбэрт шилжсэн бол Ангараг гараг дээр ийм үйл явц болоогүй байна.

Ангараг гарагийн эрдэс баялгийн нөөц хэмжээ ч мөн Дэлхийнхээс хамаагүй байгаа гэж геологичид таамаглаж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(139.5.217.100) 2024 оны 01 сарын 21

ашгүй дээ, энэ шуналын туламнууд хэзээ ангарагийг сүйрүүлэх бол гэж айж байлаа

1  |  0
Top