Ливид үерийн улмаас олон мянган хүн ор сураггүй алга болоод байна

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 12

Ливид “Даниэль” хар салхинаас үүдэлтэй хүчтэй аадар бороо орсны улмаас үер бууж, олон мянган хүн ор сураггүй алга болоод байна гэж зүүн Ливийн эрх баригчид мэдээлжээ.

Ливийн Үндэсний армийн албан ёсны төлөөлөгч Ахмед Мисмаригийн мэдээлснээр, байгалийн гамшигт хамгийн ихээр өртсөн Дерна хотод 2000 гаруй хүн амиа алдаж, 5-6 мянган хүн ор сураггүй алга болоод байна. “Даниэль” хар салхинд Ливийн зүүн хойд хэсэг өртөж, Дундад тэнгисийн эрэг орчмын хотууд үер автаж, ихэнх орон сууцны барилга, байшин, эмнэлэг усанд автаад байна. Олон мянган хүн үерт урсжээ. Ливийн эрх баригчид гурван өдрийн гашуудал зарлаад байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top