“БИЛИГТ ГҮҮШ” шагналын уралдаан зарлагдлаа

2023 оны 10 сарын 04

Нэрт дуун хөрвүүлэгч, СГЗ Ж.Гэндэндарамын санаачилга, санхүүжилттэйгээр үүсгэгдсэн, уран зохиолын орчуулгын үнэ цэн, чанар чансааг өндөрт өргөх, авьяас билигт орчуулагчдыг хөхиүлэн дэмжих, алдаршуулах зорилго бүхий “БИЛИГТ ГҮҮШ” хэмээх цол, шагнал 2015 оноос эхлэн манай шилдэг дуун хөрвүүлэгчдэд хоёр жил тутамд олгогдож ирсэн бөгөөд энэ хугацаанд дөрвөн удаа зохион байгуулаад байна.

“ГЭНДЭНДАРАМ САН" 2021 оноос эхлэн МЗЭ-тэй хамтран ажиллахаар шийдвэрлэж, тус шагналыг МЗЭ-ийн Орчуулгын Үндэсний Төвийн шагнал болгохоор тогтсон юм. Энэ жилийн хувьд Уран зохиолын орчуулгын ном ( 2021 оны 10 дугаар сараас 2023 оны 10 дугаар сарын хооронд хэвлүүлсэн бүтээл байх) бүтээл бүрээс хоёр хувийг ирүүлэхээр заажээ.

Бүтээлийг МУИС-ийн Хичээлийн II байр, 203 тоотод энэ сарын 15-ны 17.00 цаг хүртэл хүлээн авна.

Тэргүүн байрыг “БИЛИГТ ГҮҮШ” цолны өргөмжлөл, цом, энгэрийн мөнгөн тэмдэг, гурван сая төгрөгөөр байлах бол дэд байрт 1.2 сая, гутгаар байрт 800 мянган төгрөгийн шагнал олгохоор болжээ.

Шалгарсан бүтээлүүдийн шагналыг энэ сарын 21-нд гардуулах юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top