"Мишигийн Ширчинсүрэн: Туурвилзүй, өв сан” сэдэвт Эрдэм шинжилгээний хурал боллоо

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 10 сарын 17

 

Монголын орчин үеийн уран зохиолын түүхийн 1960-аад оны яруу найргийн нэрт төлөөлөгч Мишигийн Ширчинсүрэнгийн мэндэлсний 90 жилийн ойд зориулсан  “Мишигийн Ширчинсүрэн: Туурвилзүй, өв сан” сэдэвт Эрдэм шинжилгээний хурал өчигдөр /2023.10.16/ боллоо.

Нэрт яруу найрагч, Монголын сэтгүүлзүйн ууган үеийн төлөөлөгч, орчуулагч Мишигийн Ширчинсүрэн агсан 1950-иад оноос уран бүтээлээ туурвиж "Борооны дусал", "Гал голомт", "Уулын нарийн жимээр", "Хүслийн хүлэг", "Эрдэнийн эрхи" зэрэг хорь орчин ном бүтээл туурвиж олны хүртээл болгосон.  

Түүнчлэн орчуулагчийн хувьд Оросын нэрт яруу найрагч А.С.Пушкины "Цыганууд", "Зэс морьтой хүн", Янка Купалагийн "Одесса голын дээгүүр", Аркадий Гандарын "Цэнхэр аяга", С. Маршакийн "Заан Пунчи", Литвийн яруу найрагчдын шүлэг найраглалаас бүрдсэн "Өрөв тасын бяцхан дэгдээхий" зэрэг томоохон найраглал, туужийг эх хэлнээ орчуулснаар уншигчид андахгүй юм. 

Мөн Оросын телевизийн олон ангит "Их завсарлага", "Амьдрал нулимсанд дургүй" зэрэг олон уран сайхны болон баримтат киног орчуулж үзэгчдийн хүртээл болгосон түүхтэй. Түүний зарим шүлэг, найраглал ОХУ, Хятад, Болгар, Герман зэрэг оронд хэвлэгдэж байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top