Шүүх том хэргүүдийг гацаагч болчихлоо

2023 оны 11 сарын 22

Монголын шүүх байгууллагын суу алдар бадарч байна. Сүр хүчээ тэд Монголын ард түмэнд өчигдөр дахин тунхаглаж чадлаа. Урьдчилсан  хэлэлцүүлэг гээчийг зарлаж шоудлаа. Дээрээс өгсөн зааврынхаа дагуу дахиад нэг сараар сунгаж, хохирогч болох Монгол Улсын Засгийн газар, гол нь өмчөө луйвардуулсан татвар төлөгчдөд шүүх байгууллага дахин эр бяраа харууллаа.

"Эрдэнэт"-ийн 49 хувь, Хөтөлийн "Цeмeнт шохой"-н үйлдвэр, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, нэмээд төрийн бас бус томоохон өмчүүдийг санхүү болон албан тушаалын луйвраар хувьдаа булааж авсан бүлэглэлийнхний гэм бурууг шүүх хурлын хувь заяа ер нь цаашдаа тун бүрхэг боллоо.

Дөнгөж энэ шийдвэрийг шүүхээс гаргангуут л “Оросуудаас өмчөө аваад ирсэн монголчуудад ял оноох нь буруу шүү” гээд сошиалаар захиалгатай постууд хөврөөд эхэллээ.

Өөрт оногдох өмчөө аваад ирсэн нь сайн уу, сайн. Хамгийн гол нь төрийн мөнгийг энд тэндээс тонгочуулж, шинээр нэг компани байгуулж дансанд нь төвлөрүүлэнгүүтээ төр, засгийн томчуудын “нөлөөллөөр” нүд ирмэх зуурт өмчлөлд нь шилжүүлж болохгүй ээ. За яахав, Эрдэнэтийг оросуудаас авсан нь гавьяа юм бол Хөтөлийн “Цемент шохой”, Дарханы төмөрлөг, Багануур, Бор-Өндөр, Шивээ-Овоогийн уурхайнууд гээд улсаа тэжээдэг том, том өмчүүдэд ХХБ тэргүүтэй, “сахал” Д.Эрдэнэбилэгийн “Кю Эс Си”, бусад гар хөлүүд нь “эзлээд” авчихсан байсан нь үнэн шүү дээ. Энэ бол илт хууль зөрчсөн луйвар.

Кинонд гардаг “Мафи”-ийн бүлэглэл гээч чинь ийм л санхүүгийн, улс төрийн луйвраар төрөө хүртэл худалдаад авчихсан байдаг юм. Тэр л хувилбарыг тухайн үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, сайд нар, төрийн өмчит үйлдвэрийн газруудын дарга даамлууд нь нэгэн зэрэг хөдлөөд “сахал”-д хийж өгсөн байдаг. Азаар энэ бүхэн 2016 оны сонгуулиар засаг солигдоод ил болсон. Гэтэл тэд улс төрийн “засаглал”-аа тухайн үед алдсан ч шүүх засаглалыг өөртөө аваад үлдсэн байж.

Бүлэглэлийн босс "Сахал" Д.Эрдэнэбилэгт гурван сая ам.долларын барьцаагаар зугтаах боломжийг угтаа шүүх өөрөө олгосон. 300 тэрбумыг дансандаа авчихаад хэдэн жилийн турш хувийн  банкандаа эргэлдүүлж байгаа мань босст бол энэ дайны доллар бол хөх инээд шүү дээ. Одоо болтол “сахал” сураггүй. 2024 онд түүний аз таарч засаг төр наашаа цаашаа болбол буцаж ирнэ гэж тэр тооцоолж байгаа биз. 

Зурсан төлөвлөгөөнийхөө дагуу Монголд байхгүй гэдэг шалтгаанаар "сахал"-ын хэргийг шүүх тусгаарласан. Өчигдөр бол бусад 20 хүнийг нь шүүх дээр дуудаж авчирч жүжиглэв. Энэ хэлэлцүүлэг, шүүх хурлын эцсийн шийдвэр бол Монгол Улсын "Авлигын түүх"-нд онцгой чухал кэйс болох учраас иргэн бүр цаашдаа энэ дээр зориуд хэрэг болгож анхаарах хэрэгтэй санагдлаа. Нүд салгалгүй ажиглах хэрэгтэй юм байна.

Яагаад гэхээр нэг ТҮЦ биш, найман нэрийн дэлгүүр биш бүхэл бүтэн улс орныг тэжээдэг том том үйлдвэрүүдийг өөрсдийнхөө гарын үсгээр, тушаал шийдвэрээр “хуулийн дагуу” хулгайлсан, татвар төлөгчдийн мөнгөөр, Хөгжлийн банкны зээлээр хувьдаа завшсан нүсэр гэмт хэрэг шүү дээ. Нэг биш нэлээд хэдэн хүн оролцсон. Жирийн иргэд ч биш, тухайн үeдээ тамга атгаж суусан, дандаа дарга нар хамжсан байдаг.  Одоо энэ бүлэглэлийг 13 өмгөөлөгч өмгөөлж байгаа. Тэдний аль нэгийнх нь хүсэлтээр ч юм уу, эсвэл өөр ямар нэг хөгийн шалтагаар ч юм уу  шүүх хурлыг өчигдрийнх шиг дахиад хойшлуулж, сунжруулж, зунгааруулж мэдэх юм байна. Хугацаа хождог, ял завшуулдаг аргаа дахиад давтах нигууртай. Сошиалд зарим иргэн бухимдахдаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд бүх эрх мэдэл нь байхад төрөөс идэж уусан хэнийг ч шоронд хийж, шонд өлгөхгүй байна гэж шууд шүүмжилсэн харагддаг. Гэтэл хуулиараа бол Монголд гэм буруугийн асуудлыг Засгийн газар, Ерөнхий сайд биш, зөвхөн гуррван шатны шүүх л эцэслэж шийддэг.

Харамсалтай нь, бодит байдал дээр шүүх яадаг болсон бэ гэхээр ялангуяа авлигачдын хэргийг болж өгвөл хэрэгсэхгүй болгочихдог. Эсвэл хугацаа хожиж явсаар хөөн хэлэлцэх хугацаа нь өнгөрдөг. Нэг бол хялбаршуулсан журмаар шийдсэн болоод хэрэг нь хаагддаг. Бүр сүүлдээ мөнгөтэй л бол барьцаа үлдээгээд хилээр гараад "сахал" шиг зугатаачихдаг болсон.

Гурван шатны шүүх нь шийдвэрээ гаргачихсан байхад С.Баярцогтын хэргийг л гэхэд Дээд шүүх нь татаж авч дахиж хэлэлцээд буруугүй гээд гаргачихсан. Ард түмэн өнөөдөр ч энэ дээр бухимдаж байгаа. Саяхны жишээ гэхэд авлигын хэргээр үйлдэл дээрээ АТГ-ынханд баригдсан Багануурын уурхайн захирал асан нөхөрт 27 сая төгрөгийн торгох ял шийтгээд явуулж байх жишээтэй. Энэ удаа ч иймэрхүү тохироог шүүхийнхэн хөшигний цаана хийсэн байх магадлал тун өндөр гэж хуулийнхан жиг жуг хийж буй. Нэр бүхий сайд, дарга асан 20 хүнд холбогдох, 300 гаруй буюу нэг портeр машинд багтах дайны хавтаст хэрэгтэй энэ хэргийг шүүх хурал магадгүй ирэх сонгууль өнгөртөл замхарч мэдэхээр боллоо. Магадгүй цаашдаа хулгайч нарыг “Үндэсний баатрууд” болгож мандуулахыг ч үгүйсгэхгүй цаг үе иржээ. Энэ том луйврын хэрэг замхарч хэрхэвч болохгүй. Хэрэв шүүх байгууллага энэхүү төрөө тоносон том луйврыг “60 тэрбум”-ын хэрэг, Хөгжлийн банкны луйварчдад ял завшуулсан шигээ хандаад замхруулбал араас нь “Нүүрсний хэрэг”, “Ногоон автобусны хэрэг” гээд авлига, албан тушаалын олон хэргүүд нохойн замаар орох болно.

М.ЗУЛ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 17 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(86.111.136.51) 2023 оны 12 сарын 11

Шүүхийн нүд цавчилгүй харах л үлдсэн юм бишүү

0  |  0
Хов хов(97.120.24.52) 2023 оны 12 сарын 11

Эрдэнэтийг үнэгүй авах байсан юмаа. үнэгүй өгсөн ч байж магадгүй шүү наад луйварчид чинь давхар давхар луйвар хийж сурсан улс.

1  |  0
DR. ADITYA(197.210.8.169) 2023 оны 11 сарын 23

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
DR. ADITYA(197.210.8.169) 2023 оны 11 сарын 23

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
S(59.153.112.11) 2023 оны 11 сарын 22

SEXSEER TAICHI80955877

0  |  0
S(59.153.112.11) 2023 оны 11 сарын 22

45DESH SEKSYG SEREL ODOOGCH80955877

0  |  0
S(59.153.112.11) 2023 оны 11 сарын 22

SEKSDI80955877 XALYYTSTL

0  |  0
mnbvcб(176.66.87.78) 2023 оны 12 сарын 11

Энэ мафийн жинхэнэ зохион байгуулагч н элбэгдорж...эхлээд бүх шүүгчидээ тавьсан тэгээд чөлөөтэй айхгүйгээр хулгайлж тонож эхэлсэн...

1  |  0
zocin(76.67.107.193) 2023 оны 11 сарын 22

Батлан xамгаалаx яам гэж нэг xэрэггүй яам байна аа, xүн яргалаxаас өөр ажилгүй, угаасаа Орос Xятад 2 той байлдаx ч биш, юу ч болоx билээ, xарин ард түмнийxээ төлөө ийм шударга биш ялзарсан шүүxийн эсрэг цэргээ xөдөлгөx xэрэгтэй биз дээ !!!

0  |  0
Иргэн (139.5.217.53) 2023 оны 11 сарын 22

Өө тэгсэн юм уу Зариг Өнөрийн ажиллагааг анхаараад анзаараагүй өнгөрчиж

0  |  0
к(103.212.119.154) 2023 оны 11 сарын 22

Шүүх хахуулиар мэргэшсэн байгууллага болчихлоо. Шүүхэд шинэчлэл хэрэгтэй байна

0  |  0
иргэн(202.9.46.93) 2023 оны 11 сарын 22

Шүүх том хэргүүдийг гацаагч шүүхээ татан буулгаж ард түмний шүүхэд өг. тэд 1 өдрийн дотор асуудлыг шударгаар шийдчихнэ

0  |  0
шоугаа боль(220.255.95.45) 2023 оны 11 сарын 22

8 жил 2 согууль дамнаж энэ сахал өвгөн сайханбилэг бадамжунай гэж шоудлаа,ӨӨРДИЙН БУЗАР ЛУЙВАРУУДАА нам дарж хавар болтол энэ хэдээр шоу хийгээд сонгууль ялнаа гд,,УЛААН Ногоон автобус ЭРДЭНЭТ 6 их наядын шууд худалданавалт

0  |  0
иргэн (66.181.181.147) 2023 оны 11 сарын 22

томчууд өмгөөлөгч авна гэсэн шалтгаанаар хурал хойшлуулах болсон тул хоёр хойшлулаад өмгөөлөгч томилж рхийг нь хангаж оролцуулах заалта хуулинд оруулж өгөхгүй бол шалтаг гаргаад л хойшлуулад байна шүүхээс хамаарахгүй банйа процессын алдаа гарвал хэрэг хүчингүй болно

0  |  0
zochin(49.105.98.131) 2023 оны 11 сарын 22

Mongol shuugch nar shudraga ajil hiih bich dee⁉️ hahuul avah gej thag nuhthuun thag udaachrah tusam hereg margatdaj ehlden Mongol ulsiin shuuhched yaj ajildag bulhaag ardtumen meddeg bolson Mongol shuugch nar mungu hulgaisan hung gemt heregtei gej toothohgui emchelj zugaathuuldag yag yaj ajilaad baigaan gamchig

1  |  0
Ард(66.181.182.62) 2023 оны 11 сарын 22

Элбэгдоржийн тавиул үүүгч нарыг солихоос нааш сххалын хэргийг шийдэж чадахгүй

1  |  0
тт(66.181.168.82) 2023 оны 11 сарын 22

төвөгтэй байдаг байхдаа, дээр доороос дарга нар дарамтлаал, тэгээд ч энэ том хэргүүдийг шийдэхэд их хугацаа орох нь ойлгомжтой, хөврөөд л одоо дарга сэтэртэнгүүд холбогдоод л боогоод л тэгээд шүүх рүү бурууг чихнэ дээ

0  |  0
Top