Б.Дэлгэрсайхан: Метроны ТЭЗҮ-ийг боловсруулах, зураг төслийг ойрын хугацаанд гаргах үүрэг өгсөн

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 11 сарын 22

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2023.11.22/ боллоо. Хуралдааны дараа УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд Б.Дэлгэрсайхан нар мэдээлэл хийв. 

Тэрбээр "Метроны асуудлыг өмнөх Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар метротой холбоотой үүрэг өглөө. Техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах, зураг төслийг ойрын хугацаанд хийх үүрэг өгсөн. Нийслэлийн төсөвт, тавьж мөнгийг нь гаргуулаад арванхоёрдугаар сардаа багтаж тендер шалгаруулна. Олон улсын тендер зарлана. Дараа нь барих, ашиглах, байгуулах ажлаа эхлүүлнэ. Метротой холбоотой техник, эдийн засгийн үндэслэл олон жилийн өмнө хийгдэж ирсэн. Жишээ нь, 2013 онд ЖАЙКА хийж байсан. Хамгийн сүүлд, 2022 онд Хятадын төмөр замын дөрөвдүгээр товчоо хийсэн байдаг. Энэ бүхэн дээр үндэслэн шинэ тээврийн хэрэгсэл буюу газар доогуурх метроны техник, эдийн засгийн үндэслэлийг богино хугацаанд хийх боломж бүрдэж байгаа гэдгийг УИХ-д танилцууллаа. Энэ удаад метро барих шийдвэр Засгийн газрын түвшинд анх удаа гарч байна. Өмнө нь Э.Бат-Үүл дарга метро барина гэдэг асуудлыг анх удаа хөндөж байсан. Өнөөдөр эрх барьж байгаа болон олон нам дэмжиж Засгийн газар түүхэн шийдвэр гаргалаа. Техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслийг гаргасны дараа төсвийг нь шийдвэрлэнэ" гэлээ. 

Түүнчлэн "Амгалангаас Яармагийн дэнж хүртэл 22.3 км метро барих ажлыг хийнэ. Зураг төслийн тендерийг арванхоёрдугаар сардаа багтаж зарлана. Ирэх 2024 оны нэгдүгээр сард барилга, угсралт, гүйцэтгэлийн тендерийг зарлана, хоёрдугаар сардаа зураг төслийн техник эдийн засгийн гүйцэтгэгчтэй гэрээ байгуулна. 2024 оны дөрөвдүгээр сард үндсэн гүйцэтгэгчтэй гэрээ байгуулна, тавдугаар сард барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөөд байна" хэмээн ярилаа.  

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.212.119.154) 2023 оны 11 сарын 27

Бага зарлаад их хийгээрэй.

0  |  0
Иргэд(103.57.93.56) 2023 оны 11 сарын 26

Хэдэн жтл ярьж хэдэн жил худлаа хэлж хэдэн жил тэзү зураг хийлгэж бна гэж мөнгө идэх юм бэ

1  |  0
Зочин(202.126.88.128) 2023 оны 11 сарын 26

Арван давхар барилга нурааж чадахгүй хэвтэж ацных нь метро барих байхав дээ. Эхлээд метротой холбогдох мэргэжилтнүүдээ бэлтгэдгиймаа дэлдэн чихт данхар толгойтнууд минь дээ

1  |  0
мөн(66.181.191.220) 2023 оны 11 сарын 26

Батүүлийн үед хийгдсэн бэлэн ТЭЗҮ байгаа биздээ тэрийг нь ашиглаач мөнгө үрж идэх гэж ядчих юмаа манын цавчаачид

1  |  0
Эгэл(103.57.93.253) 2023 оны 11 сарын 23

Ажил болгоорой

0  |  0
Зочин(139.5.218.66) 2023 оны 11 сарын 22

Сонгууль дөхсөний л шинж юм даа

0  |  0
zohc(103.41.93.176) 2023 оны 11 сарын 22

1  |  0
Top