Ким Жон Ун эхчүүдийн их хурлын үеэр нулимс унагав

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 12 сарын 06


БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун Үндэсний эхчүүдийн V их хурлын үеэр нулимс унагажээ.

Их хурлын эхний өдөр Солонгосын хөдөлмөрийн намын Төв хорооны нарийн бичгийн дарга Ли Ил Хваны тавьсан илтгэлийг сонсох үеэр Ким Жон Ун нулимс унагаж буйг орон нутгийн телевизээр харуулсан байна. Түүний сэтгэлийг юу ийн их хөдөлгөсөн нь тодорхойгүй ч дүрс бичлэгээс үзвэл Умард Солонгосын удирдагчийг нулимс унагах үеэр илтгэгч солонгос эхчүүд хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө өөрийгөө золиослоход бэлэн хэмээн ярьдаг байна.

“Үр хүүхдээ хүн шиг хүн болгон өсгөж буй эх бүрийн зүрхэнд өөрийнхөө амар амгалангийн төлөө бус нам, улс орныхоо төлөө санаа зовнисон, ирээдүйд хувьсгалын нуруундаа үүрэн авч явах шинэ үеийн эгнээг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулахыг хичээсэн иргэний эрхэм ухамсар оршиж байдаг. Өдөр ирэх тусам ийм эрхэм үзэлтэй эмэгтэйчүүдийн эгнээ тэлж байна” хэмээн илтгэгч онцолсон байна.

“Сэтгэлдээ зовлонгоо нууж, бусдын төлөө нууцхан санаа зовнин, нүүрэндээ даруухан инээмсэглэл тодруулан бүхий л хүндрэлүүдийг даван туулдаг, зовлон, шаналалд нүүрнийх нь гоо сайхан гундсан ч дотроо ариун гэгээлэг ертөнцөө хадгалан, дэлхий дээрх хамгийн үзэсгэлэнтэй, гайхалтай эмэгтэй хэвээр үлдсэн эх орны мань хайрт эхчүүд энд хуран цугларчээ” хэмээн Ким Жон Ун мэдэгджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top