Невадагийн их сургууль дээр гал нээж, гурван хүн амиа алджээ

2023 оны 12 сарын 07

Лас-Вегас дахь Невадагийн их сургууль дээр буутай этгээд гал нээж, гурван хүн амиа алджээ.

Шархадсан нэг хүний биеийн байдал хүнд байгаа аж. Их сургуулийн бүсэд хөл хөдөлгөөнийг хаасан байна.

Гэмт этгээд бизнесийн сургууль дээр гал нээсэн бөгөөд амиа алдсан хүний тоо гурваас илүү байж магадгүй талаар Америкийн хэвлэлүүд мэдээлжээ. Гал нээсэн этгээд өөрөө амиа алдсан байсныг цагдаа нар олсон байна. Тэрээр Оюутны холбооны байрны ойролцоо ч мөн гал нээж амжсан байжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top