И.Киваг хөнөөсөн нь тусгай ажиллагаа байжээ

2023 оны 12 сарын 08

Украины Дээд радагийн гишүүн асан Илья Кива Орост буудуулан амиа алдсан билээ.

Улстөрчийн үхлийн ард Украины Аюулгүй байдлын алба байгаа гэж шинжээчид үзэж байсан юм. Украины Батлан хамгаалах яамны Тагнуулын ерөнхий газрын спикер Юсов Илья Кивагийн үхлийг баталжээ.

Украины хэвлэлүүдэд мэдээлж буйгаар И.Киваг хөнөөсөн нь Украины Аюулгүй байдлын зөвлөлийн төлөвлөсөн ажиллагаа байсан талаар тусгай албаны эх сурвалж хэлсэн байна.

Кивагийн цогцосыг Москва орчимд зочид буудлаас олсон юм. Түүний толгойд сумны шарх байжээ.

2019 оноос хойш Дээд радагийн гишүүн байсан Илья Кива нь Украины эрх баригчдыг хатуу шүүмжилдэг байснаараа алдартай. Тэрээр Украин дахь Оросын цэргийн ажиллагаа эхлэхээс өмнө буюу 2022 оны нэгдүгээр сард Испаниар дамжин Орос руу зугтсан билээ.

Өнгөрсөн арваннэгдүгээр сард Львов хотын шүүх түүнд зайнаас 14 жилийн хорих ял оноож, эд хөрөнгийг нь хураах шийдвэр гаргасан юм.

 

 

 

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
z(202.179.21.231) 2023 оны 12 сарын 10

gadniihan urvagchaa yaj iij bgaad yanzlaad bh yum ,mnl-d idej idej avaad gadaadad garaad jargaad uhchih yum.orsoos yum duuriahdaa sain l geed bdag haa bna .sainiig duuriah ni hovor boljee

1  |  1
Зочин(202.126.88.212) 2023 оны 12 сарын 10

Урвагч шангаа хүртэж, цэвэр Орос стилээр ажилласан байна шүү энэ укр-ийн тусгай алба

0  |  2
Зочин(103.57.92.233) 2023 оны 12 сарын 12

Энэ хүний сайн мууг мэдэхгүй юм.\nгэхдээ хүний амь үрэгдэж сайхан мэдээ гэж баясаж байгаа хүнд хэлэхэд үйлийн үр хаалга андуурдаггүй юм даа.хүн хөнөөсөн нүглийг даган баяссан хүн өөрөө хүн хөнөөх гэмт нүглийг үйлдсэнтэй ижил үйлийн үрийг эдэлдэг.нас богиносож,дараа төрлүүддээ богино настай болно.энэ бол ямар ч шашин биш.байгалийн хууль юмаа.чиний ухамсарт бичигдээд үлдэж буй бичлэг.тиймээс нөхдүүд минь бичиж хэлэх үгэндээ болгоомжтой ханд

7  |  1
зочин(66.181.179.156) 2023 оны 12 сарын 10

Баярллаа, Сайхан мэдээ байна. кк

0  |  5
Зөнч(103.57.92.145) 2023 оны 12 сарын 10

Нохойд нохойн үхэл

1  |  6
Top