ЧУУЛГАН: "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний явцийг танилцуулж байна

А.Алиман | Zindaa.mn
2023 оны 12 сарын 15

УИХ-ын өнөөдрийн /2023.12.15/ чуулганы хуралдаан үргэлжилж байна. Үдээс өмнө:

·Төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэхтэй холбоотойгоор хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.05.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа нарын 10 гишүүн 2022.03.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж дэмжсэн. 

Үдээс хойшхи хуралдаанаар,  Монгол орны ойн сангийн төлөв байдал, "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний явц, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл өгч байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top