Х.Булгантуяа: Ирэх дөрөвдүгээр сараас ТЭТГЭВРИЙГ 100 МЯНГАН ТӨГРӨГӨӨР нэмнэ

Б.Эрхэс | Zindaa.mn
2024 оны 01 сарын 08

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа өнөөдөр /2024.01.08/ мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Нийгмийн даатгалын шимтгэлийн хуулийг шинэчлэн баталснаар тэтгэврийн даатгалын тогтолцоог хуваарилалтаас хагас хуримтлалын тогтолцоо руу шилжүүлж байна. Өнөөдөр нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа иргэдийн шимтгэлийн 17 хувь нь тэтгэврийн санд хуримтлагдаж ахмадын тэтгэвэр болдог. Энэ 17 хувиас хоёр хувийг нь мөнгөжүүлж гэр бүлийнхэнд нь өвлүүлдэг болно. Давхардсан тоогоор 1.3 сая иргэн нийгмийн даатгалын шимтгэл төлж байна. Энэ онд 500 орчим мянга иргэн тэтгэвэр авч байна. Ахмад настны тоо манай хүн амын 10 орчим хувийг эзэлж байна. Тэтгэврийн сонгуулийн өмнө биш инфляцтай уялдуулан нэмэх, тэтгэврийн зөрүү үүсгэхгүй байх, нийгмийн даатгалын засаглалыг сайжруулах хуулийн зохицуулалт хийсэн. Ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс тэтгэврийг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлнэ" гэлээ. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.46.33) 2024 оны 01 сарын 09

Тэтгэврийн зөрүүг арилгаагүй. Ахмадуудыг насаар нь ялгаварлан үзсэн. 2013 оноос өмнө тэтгэвэр тогтоолгосон өндөр настнуудын тэтгэвэр бодох цалингийн дээд хэмжээг 1404,0 мянга гэж тогтоосон бол өнөөдөр тэтгэгэвэр тогтоолгох хүнийх 6600,0 мянга байх боломжтой. Энэ чинь зөрүү биш үү. МАН -н үндсэн хууль зөрчсөн харгис шийдвэр. Гол хариуцагч нь Булгантуяа та өөрөө. Ахиж ийм хүмүүс бүү сонгогдоосой доо.

0  |  0
Зочин(202.9.46.158) 2024 оны 01 сарын 08

Тэтгэрийг төлөвлөсөн хугацаандаа нэмэхийг дэмжижи байна. Сүүлийн хэдэн жил тэтгэврийг хэд хэдэн удаа нэмж байгаад ахмадууд \n бид баярлаж байнав Харин нэгэнт тогтоосон ттэтгэврийг хувиар биш шууд ижил хэмжээтэй нэмэх нь маш зөв шийдэл болсон байнаа.

1  |  0
Зочин(139.5.216.186) 2024 оны 01 сарын 09

Энэ хүүхэн итгэлцүүр нэрээр тэтгэврийн зөрүүг улам их болгосон эсэргүүн шүү цаана чинь нэр дэвших сурагтай л явж бналээ шүү сонгогч бага тэтгэвэр авагчдаа

3  |  1
З(66.181.160.79) 2024 оны 01 сарын 13

Сонгуулийн шоу нэмэх бсан нэг сараас чадахгүй долоон сараас нэм Дөрвөн сар чинь шууд сонгуулийн шоу шүү

2  |  2
Top