М.Мөнхгэрэл Улсын аваргад анх удаа түрүүллээ

2024 оны 01 сарын 14

Чөлөөт бөхийн Улсын аварга шалгаруулах тэмцээн “Буянт-Ухаа” ордонд үргэлжилж байна. Өчигдөр (2024.01.13) эмэгтэйчүүдийн 50 кг-ын медальтнууд тодорлоо.

Өсвөр, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт М.Мөнхгэрэл цэргийн дэлхийн аварга, “Mongolia open” тэмцээний хүрэл медальт Б.Мөнхнарыг 5:0-ээр буулган авч, насанд хүрэгчдийн Улсын аваргад анх удаа түрүүллээ.

Тэрбээр хагас шигшээд энэ жингийн шилдгүүдийн нэг Ц.Намуунцэцэгийг хожсон билээ.

Ц.Намуунцэцэгийг хувьд, хүрэл медалийн төлөөх барилдаанд “Аваргууд академи”-ийн Ч.Номинг цэвэр ялж, медалийн тавцанд гарахаар болсон.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top