О.Сүлдхүүгийн ГУРАВ ДАХЬ түрүү

2024 оны 01 сарын 14

Эрэгтэйчүүдийн 74 кг-ын финалд өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн УАШТ-ий хошой алтан медальт, Азийн АШТ болон Армийн ДАШТ-ий хүрэл медальт О.Сүлдхүү, залуучуудын УАШТ-ий хошой аварга, МБАТС-ийн хүрэл медальт Б.Батбаяр нар өрсөлдөв.

Тэд өнгөрсөн жил 23 хүртэлх насны УАШТ-ий финалд таарахад О.Сүлдхүү хожсон. Харин энэ удаа Б.Батбаяр тун чамбай барилдаж, эхний үеийг 1:0-ээр тэргүүлж дуусгав.

Харин хоёрдугаар үед тэрбээр хөлд ороод дутуудахад О.Сүлдхүү сөрж дараад бүхэл 4 оноо авч, үргэлжлүүлэн даралтаар цэвэр яллаа.

Ингэснээр О.Сүлдхүү улсын аваргаас гурав дахь алтан медалиа авав. Харин Б.Батбаяр насанд хүрэгчдийн улсын аваргын анхны медалиа өөрийн болгосон юм.

Энэ жингийн хүрэл медалийг “Цаст тайга” клубийн Н.Оргил, “Арслан” клубийн З.Сумъяабазар нар хүртлээ.

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top