Дани Х Фредерикийг хаан ширээнд заллаа

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 01 сарын 15

Данийн Х Фредерикийг хаан ширээнд заллаа.

Конпенхаген хотын төвд цугларсан олны өмнө Данийн Ерөнхий сайд Метте Фредериксен Кристиансборг ордны тагтан дээрээс Х Фредерикийг Дани, Гринланд, Фарерын арлуудын хаанаар өргөмжилснийг албан ёсоор зарлаж, 52 жилийн турш хаан ширээнд суусан түүний эх хатан хаан II Маргретед талархал илэрхийлэв.

Х Фредерик хаан ард иргэддээ хандаж хэлсэн үгэндээ ирээдүйн хаант улсаа нэгтгэсэн хаан болно хэмээн найдаж буйгаа илэрхийлээд, энэ зорилгыг бахархал, хүндэтгэл, баяртайгаар хүлээн авч байна хэмээн мэдэгджээ.

Копенхаген хотын төвд шинэ хаандаа баяр хүргэхээр 100 мянга орчим хүн цугларсан байна. II Маргрете шинэ оны мэндчилгээ дэвшүүлэх үеэр хаан ширээнээс татгалзаж буйгаа зарласан билээ. Данид хаан ширээнд залах ёслолын арга хэмжээг зохион байгуулах уламжлал тогтоогүй гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top